Ковид-19 цар тахлаас үүдэн Монгол Улсын эдийн засаг, санхүүгийн зах зээлд бий болсон хүндрэлүүдийг даамжрахаас сэргийлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газар 2021 оны 2 дугаар сарын 17-ны өдөр “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г баталсан. Энэ хүрээнд Монгол Улсын Засгийн газар болон Монголбанкнаас хамтран бодлогын арга, хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүлсэн билээ. Энэхүү тайлангаар тус цогц төлөвлөгөөний хэрэгжилт болон макро эдийн засагт үзүүлсэн үр нөлөөг танилцуулж байна.