ЗУРГААДУГААР САРД 1.9 ТОНН ҮНЭТ МЕТАЛЛ ХУДАЛДАН АВЛАА July 4, 2022August 22, 2022 Монголбанк 2022 оны 6 дугаар сард 1,962.6 кг үнэт металл худалдан авч, оны эхнээс өссөн дүнгээр 7.9 тонн үнэт металл худалдан аваад байна. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулбал 16 хувиар буурсан үзүүлэлт юм. Оны эхнээс өссөн дүнгээр Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 490.6 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 491.0 кг үнэт металл тус тус худалдан авчээ (Зураг 1).Зураг 1: Монголбанкны худалдан авсан үнэт металлын хэмжээ (2018-2022/06)Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2022 оны 6 дугаар сард дундаж үнэ 193,390.83 төгрөг байв (Зураг 2).Зураг 2: Монголбанкны алт худалдан авах дундаж үнэ /2022.06/ ИнфляцынмэдээлэлХэвлэмэл бүтээгдэхүүн Share on FacebookShare on Twitter