Хөлбөмбөгийн тайлбарлагч Э.Балжинням зуурдаар таалал төгсжээ.

1982 онд дунд ангид байхдаа анх хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн үзсэнээр хөлбөмбөгт сонирхолтой болсон хэмээн ярьдаг тэрбээр багшийн ажлаа 2006 онд сольж, хөлбөмбөгийн спортыг тайлбарлаж эхэлсэн байдаг.

Сүүлийн 15 жилийн хугацаанд TV9, ETV, SPS зэрэг телевизэд ажиллаж, өдгөө Монголын ард түмний сэтгэлд “Хөлбөмбөгийн нэрт тайлбарлагч” нэрээр хоногшин үлджээ.

Талийгаачийн гэр бүл, найз нөхөд, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *