БНХАУ туйлын ядууралтай тэмцэж ялалт байгууллаа хэмээн БНХАУ-ын дарга Ши Зиньпин улс орон даяар өрнүүлсэн ядуурлыг арилгах кампанит ажлын тайланг танилцуулах үеэр мэдэгдэв.

Тэрбээр “Хятадын коммунист нам, хятадын ард түмний хүчин чармайлтын ачаар манай улс туйлын ядуурлыг бүрэн ялсан” гэж хэлжээ. Ши Жиньпиний онцолсноор 832 хошууны ядуу хоцрогдонгуй 128 мянган тосгоны 98.99 сая оршин суугчдыг ядуурлаас гаргасан байна.

Хятадын Коммунист намын 18-р их хурлаас нааш, Хятад улс хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том цар хүрээтэй, хамгийн их хүч хөдөлмөр шаардсан ядуурлын эсрэг тэмцлийг өрнүүлсэн юм. БНХАУ-ын эрх баригчид сүүлийн найман жилийн хугацаанд ядууралтай тэмцэх компанит ажилд ойролцоогоор 1.6 их наяд юанийн ($ 246 тэрбум) хөрөнгө оруулалт хийжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *