АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трампт итгэл үзүүлэх тухай асуудлыг хэлэлцэх Сенатын шүүх хурал энэ долоо хоногт болно.
Хэдий тийм боловч түүний бүрэн эрхийг хүчингүй болгоход Сенатын гуравны хоёрын санал шаардлагатай аж. Одоогоор саналын тоо хангалтгүй байгаа гэж ажиглагчид үзэж байна. Түүнийг нэгдүгээр сарын зургааны өдөр Конгрессын ордонд болсон эмх замбараагүй байдалд буруутгаж байгаа юм. Шүүх хурлыг лхагва гарагаас эхлэн телевизээр дамжуулна. Харин Сенатын шүүх хурал ямар журмаар явагдах нь тодорхойгүй байна.