Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УОК-ын Шуурхай штабад ажиллах үеэрээ цар тахлын үеийн худалдан авалтуудыг Авлигатай тэмцэх газар шалгуулах ёстойг хэлжээ.
Одоогийн байдлаар яг энэ асуудлаар Засгийн газраас АТГ-т хандаагүй байгаа бөгөөд ямартай ч худалдан авалттай холбоотой эргэлзээг арилгах үүднээс хяналт, шалгалтыг хийх бололтой.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд Нийслэлийн Эрүүл мэндийн газраас гурав хоногийн хугацаатай 20 мянган ширхэг N95 амны хаалтыг 400 сая төгрөгөөр худалдан авах тендерийг зарласан. Нэг бүрийн үнэ нь 20 мянган төгрөг байх амны хаалтын тендер олон нийтийн бухимдлыг төрүүлж Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар НЭМГ-ын удирдлагуудтай уулзаж тайлбарыг авсан юм.
ЭМЯ-наас ирсэн захиалгын дагуу тендер зарласан гэдгийг холбогдох газрууд мэдэгдсэн бөгөөд цар тахлын үед хийж буй худалдан авалтууд хардлага төрүүлж буй тул өөрийг нь ажлаа авахаас нь өмнө хийсэн бүх худалдан авалтыг шалгуулах үүрэг өгөөд байгаа юм.