Барууны тэргүүлэх хэвлэлүүд “The Lancet” сэтгүүлд COVID-19-ын эсрэг “Sputnik-V” Оросын вакцины туршилтын гурав дахь шатны үр дүнгийн талаар гарсан нийтлэлийн талаар мэдээлж эхэллээ. 2 сарын 2-ны өдөр буюу өнгөрсөн Мягмар гарагт гарсан мэдээнд тус вакцин нь аюулгүй, үр дүнтэй байгаа талаар тэмдэглэжээ.
Британийн “The Guardian” сонинд бичсэнээр уг вакцин нь коронавирусын халдварын эсрэг 91.6% -ийн үр дүнтэй байгаа. Цаашлаад вакцины аюулгүй байдлын талаар мэдээлж, вакцин хийсний дараа ноцтой гаж нөлөө илэрдэггүй болохыг тэмдэглэжээ.
Америкийн “Politico” хэвлэл “Sputnik V”-ны хоёр тунг хийлгэснээр дархлааны систем илүү хүчирхэг болж байгаа тухай бичжээ. Түүнчлэн, Оросын вакцин нь 60-аас дээш насны хүмүүст үр дүнтэй болохыг тэмдэглэжээ.
АНУ-ын Huffington Post сонинд ОХУ-ыг “вакциныг хурдан хугацаанд баталлаа” гэж шүүмжилж байсан боловч үр дүнгээс харахад энэ эм нь коронавирусын халдвартай тэмцэхэд өндөр үр дүнтэй байгаа талаар сайшаан бичсэн байна.
Америкийн телевизийн CNN суваг “Sputnik V” нь коронавирусын халдварын хүнд хэлбэрийн үед 100% -ийн үр дүнтэй байгаа бөгөөд энэ нь туршилтын гурав дахь шатны үр дүнгээс харагдаж байгааг онцолжээ.
ОХУ-ын Эрүүл мэндийн яамны дэргэдэх “Гамалея төв” болон Оросын шууд хөрөнгө оруулалтын сан (RDIF)”-аас 2-р сарын 2-ны өдөр Sputnik V коронавирусын вакцины клиник туршилтын гурав дахь шатны үр дүнг анагаах ухааны “The Lancet” сэтгүүлд нийтэлснийг зарлав.
Оросын шууд хөрөнгө оруулалтын сангийн дарга Кирилл Дмитриев гаргасан нийтлэлдээ Оросын “Sputnik V” вакцины үр нөлөө, аюулгүй байдлыг нотлосон байна. Тэрбээр дэлхий дээр зөвхөн гурван вакцин 91% -иас дээш үр дүн үзүүлж байна, гэхдээ манай вакцин нь нөгөө хоёроосоо илүү гэж онцлон тэмдэглэсэн байна.
2020 оны 8-р сард ОХУ-ын Эрүүл мэндийн яам Гамалеягийн цахилгаан химийн судалгааны төвөөс боловсруулсан дэлхийн анхны коронавирусын вакциныг албан ёсоор бүртгэж авсан. Уг вакциныг “Sputnik V” хэмээн нэрлэжээ. Вакцин нь маш сайн судлагдсан хүний аденовирусийн векторын платформ дээр суурилсан бөгөөд хамгийн чухал, давуу тал нь уг вакцины аюулгүй байдал болон удаан хугацаанд ямар нэгэн гаж нөлөө үзүүлдэггүйгээрээ давуу талтай.
ОХУ-ын үйлдвэрлэсэн вакцин болох “Спутник V” –ийн давуу тал нь өндөр идэвхитэйгээс гадна бусад ижил төрлийн бэлдмэлүүдээс ялгаатай нь хадгалах, тээвэрлэх явцад онцгой бага температур шаардахгүй явдал юм. АНУ-ын гурван их сургуулийн мэргэжилтэнүүд ТАСС агентлагийн сурвалжлагчид ийнхүү хариулж санал бодлоо илэрхийлэв.
Калифорни мужийн Стэнфордын их сургуулийн анагаах ухааны төвийн халдвар судлаач Дин Уинслоу уг бүтээгдэхүүнийг дэлхий дахинд нүүрлээд буй цар тахлын үед чухал үүрэг гүйцэтгэгч хэмээн үзэж байгаа юм. Тэрээр The Lancet сэтгүүлд нийтлэгдсэн “Спутник V” вакцины тухай хэлэхдээ “туршилтын гуравдугаар үе шатандаа 91,6%-ийн идэвхитэй байна. Энэ нь Pfizer болон Moderna-ийн үйлдвэрлэсэн вакцинтай харьцуулахад идэвхийн хувьд бага зэрэг бага, тэд 95%-ийн идэвхитэй” гэж онцолж хэлэв. Мөн тэрээр “Энэ нь ДНК вакцин тул РНК вакцинтай ижилхэн хадгалах тээвэрлэх онцгой бага температур шаардлагагүй” гэж нэмж хэлсэн юм.
Массачусетс мужийн Харвардын их сургуулийн анагаах ухааны факультетийн халдварт өвчин судлалын тэнхмийн дарга Дэниел Курицкис хэлэхдээ “Вакцины талаар уншиж мэдсэнээс харахад вакциныг энгийн хөргөгчний температурт хадгалж болдог гэж би ойлгож байна”. “Энэ нь мэдээж хэрэг бага температурт вакциныг хадгалах боломж багатай байдаг улс орнуудад вакциныг нийлүүлэх маш том давуу тал юм. Зарим нэг оронд үүнийг хэрэгжүүлэхэд хамаагүй хялбар байх болно” гэж онцлов. Джорджия мужийн их сургуулийн халдварт өвчин судлаач Роджер Макартур “вакцин тээвэрлэлтийн явцад асар бага температурын горим шаарддаггүй. Энэ бол мэдээж хэрэг давуу тал, ялангуяа асар бага темпеаратурын горимыг тогтмол хадгалан вакциныг хийх боломжгүй газарт”. “Гэхдээ вакцины хамгийн чухал зүйл бол өндөр идэвхит үр дүн болон аюулгүй байдал гэж би бодож байна” гэж нэмж хэлэв.
Макартур The Lancet сэтгүүлийн нийтлэлд нэмэн “Энэ маш итгэл төрүүлэхүйц харагдаж байна”, “Маш гайхалтай мэдээ”. ”Их сонирхотой технологи. ” Johnson & Johnson, Оксфордын их сургуулийн вакцин нь Шимпанзейн аденовирүсийг вектор болгон ашигласан бол Спутник V нь хүний аденовирүсийн вектор ашигласан.” гэж нэмж хэлэв.
Курицкус Спутник V ийн талаар ярихдаа “вакцины хамгаалах түвшин Pfizer болон Moderna-ийн вакцинтай харьцуулагдах боловч AstraZeneca ба Johnson & Johnson-ын өгсөн мэдээллээс харахад хамгаалах чадвар нь тодорхой хэмжээнд илүү гэж харагдаж байна”. Мэдээж олон төрлийн судалгааны үр дүнг хооронд нь харьцуулах хэцүү. Халдварт өвчин судлаач мэргэжилтнүүд онцлохдоо “Спутник V”ийн батлагдсан өндөр идэвхи нь “коронавирүсийн цар тахлыг таслан зогсоох“ бэлдмэлүүдийн нэг гэдгийг харуулж байна.
Уинслоу хэлэхдээ вакцины үр дүнд илүү итгэлтэй байхын тулд нэмэлт судалгаануудыг хийж болох юм. Вакцины судалгааны дөрөв дэх үе шатыг хийхдээ Спутник V-г хоёр төрлийн РНК вакцинтай харьцуулж хийж болох юм гэв. Стэнфорд их сургуулийн мэргэжилтэн the Lancet сэтгүүлд гарсан нийтлэлийн талаар хэлэхдээ “Энэ бол Барууны хамгийн эртний анагаах ухааны сэтгүүл юм, түүхийн явцад тогтмол хэвлэгдэж байгаагүй ч гэсэн” гэжээ.