Хэдхэн хоногийн өмнө BioNTech болон Pfizer компанийн боловсруулж буй Covid-19-өөс урьдчилан сэргийлэх вакцин 90 хувийн үр дүнтэйг баталсан талаар мэдээлэл гарсан бол өнөөдөр бас нэгэн шинэ вакцины талаар ВВС мэдээллээ. 

Америкийн Moderna компанийн боловсруулж буй mRNA-1273 шинэ вакцины гуравдугаар шатны клиникийн туршилтын үр дүн 95 хувьтай гарсан байна. 

АНУ-д явуулсан уг вакцины туршилтад 30 мянган хүн оролцсон бөгөөд туршилтад оролцогсдын тал нь вакцины хоёр дахь тунг дөрвөн долоо хоногийн зайтай хийлгэжээ. 

Ингээд эхний 95 хүнд хийсэн ажиглалтын үр дүнг гаргасан бөгөөд тэдгээрээс тав нь Covid-ийн халдвар авсан байна. Тиймээс вакцины хамгаалах чадварыг 94,5 хувьтай гэж дүгнэжээ.  Тиймээс тус компаниас ойрын хэдэн долоо хоногийн хугацаанд уг вакциныг хэрэглэх зөвшөөрөл авахаар төлөвлөж буйгаа мэдэгджээ.

АНУ-ын засаг захиргаа Moderna  компанид вакцины судалгааны үйл ажиллагаанд нь зориулж 486 сая доллар,  Johnson & Johnson компанид 456 сая доллар төвлөрүүлсэн байна. Мөн  Оксфордын их сургуулийн эрдэмтэдтэй хамтран вакцин боловсруулж буй  AstraZeneca компанид 1,2 тэрбум доллар олгожээ. 

Цагаан ордноос мэдээлснээр нийтдээ Covid-19-өөс сэргийлэх вакцины төслүүдэд 12 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийгээд байгаа аж. 

Эх сурвалж: ВВС

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *