ЦЕГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах төвийн дарга Б.Баатархүү “Хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 28 иргэнийг тогтоосон. Улаанбаатар Ховд аймгийн чиглэлд хүнс тээвэр ачиж явсан автомашинд Говь-Алтай аймгийн иргэн Э нь Ховд аймагт оршин суух бүртгэлтэй 10, Говь-Алтай аймагт оршин суух бүртгэлтэй нэг иргэнийг тээвэрлэж явсныг илрүүлэн шалгаж байна. Мөн Хэнтий аймаг руу хоёр, Дундговь аймгийн Даланжаргал сумын постоор том оврын автомашинд суун нэвтрэхийг завдсан дөрвөн иргэнийг саатуулсан. Энэ мэт хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм, хөл хорио тогтоосон үед нууцаар сууж явсан 28 иргэнийг илрүүлээд байна” гэлээ. 

Мөн цахим орчинд мөрийтэй тоглох нь нэмэгдэж байгаа бөгөөд бооцоот тоглоомж явуулж байсан 13 цахим хаяг, 30 иргэнийг олж илрүүлжээ. Үүнээс найман иргэнд сануулж, 6 иргэнийг 100 мянган төгрөгөөр торгожээ. Мөрийтэй тоглоом тоглосон иргэдийг олж тогтоохоор ажиллаж байгаа юм байна. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед цахим орчинд худал мэдээлэл тараасан 39 зөрчлийн шинжтэй үйлдлийг илрүүлжээ. Үүнээс 5 иргэнийг 500 мянган төгрөгөөр торгосон бол 34 зөрчилд холбогдох шалгалтыг явуулж байна. Худал мэдээлэл тараасан иргэдийн 3 нь гадаад улсын иргэн байгаа юм байна. Тухайлбал, ХБНГУ-д оршин сууж буй 43 настай иргэнд хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгаж байна. 

Мөн хөл хорио тогтоож, хөдөлгөөн хязгаарласан үед Сонгинохайрхан дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт 1987 онд төрсөн А цагдаагийн алба хаагчийн тавьсан шаардлагыг эсэргүүцсэн бичлэг тарсан. Тухайн иргэнд шалгалтын ажиллагаа явуулж байна.

Архи, согтууруулах ундаа худалдаалахыг хориглосон үед зарах оролдлого хийсэн, худалдан борлуулж байсан 88 зөрчлийг илрүүлж, 7 тээврийн хэрэгслийг саатуулаад байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *