Нийт эмэгтэйчүүдийн 70-80 хувьд нь Кандида албиканес гэдэг мөөгөнцрийн үрэвслийн бактер байдаг ба идэвхтэй болон идэвхгүй, дахилтат гэсэн хэлбэрээр тохиолддог.

Үтрээний мөөгөнцрийн үрэвсэл гэдэг нь эмчлэх боломжтой бактерийн гаралтай үрэвсэл юм. Үтрээ дотор мөөгөнцрийн эсийн идэвхжил их байгаад үтрээний салстыг эмгэг байдлаар гуужуулж үтрээнээс цагаан юм нь их хэмжээгээр гарах , бүтцийн хувьд ээдэм төстэй байхыг мөөгөнцөр байна гэж сэжиглэдэг.

Мөөгөнцөр үүсэх шалтгаанууд :

  • Кандида албиканес гэдэг мөөгөнцрийн үрэвслийн бактери
  • Антибиотикийн хэрэглээнээс шалтгаалан үүсэх
  • Menstrual cup буюу сарын тэмдгийн үед хэрэглэдэг аяга хэрэглэх ,
  • Кигали дасгалын хэрэглэгдэхүүн хэрэглэх, дамжуулж хэрэглэх
  • Үтрээний хана салстыг эмнэлгийн бус орчинд угааж болохгүй, ингэснээр ашигтай бактери устаж мөөгөнцөрдөх эрсдэл үүсдэг
  • Ам, ходоод зэрэгт байдаг шиг үтрээний ашигтай бактери байдаг ба ядрах сульдах, доороос даарах зэргээс шалтгаалан үтрээний ашигтай бактерийн тоо цөөрөхөд мөөгөнцрийн үрэвсэл ихэнхдээ үүсдэг
  • Шөнийн нойр багатай байх, орой унтах, ядрах нь мөөгөнцөр үүсэх эрсдэлийг 3-4 дахин нэмэгдүүлдэг.
  • Ямар нэгэн дархлаа дарангуйлах эм тариа хэрэглэх
  • Архаг хууч өвчин, чихрийн шижин өвчтэй байх

Эдгээрээс гадна үтрээний мөөгөнцөр нь аман сексээр дамжих боломжтойг хүмүүс мэддэггүй.

  • Бэлгийн хамтрагч нь мөөгөнцрийн үрэвсэлтэй байх, бэлгэвчгүй бэлгийн харилцаанд орох
  • Аман секс хийх тохиолдолд ам залгиурт мөөгөнцрийн үрэвсэл болох боломжтой.

Мөөгөнцрийн шинж тэмдгүүд :

Мөөгөнцрийн идэвхи болон хувь хүний онцлогоос шалтгаалан илрэх шинж тэмдэг өөр өөр байдаг. Мөөгөнцөр нь

  • Шээхэд хорсох, загатнах
  • Цагаан юм их хэмжээгээр гарах, ээдэм төст болох
  • Цагаан юм эвгүй үнэр, цайвар шаргал болон ногоон өнгөтэй гарах зэрэг шинж тэмдгүүд илэрч болно.

Мөөгөнцрөөс гадна бусад өөр төрлийн нян бактер хавсран үрэвсэл үүсгэж байх боломжтой тул нарийн шинжилгээ өгч эмчилгээгээ зөв сонгох шаардлагатай. Бага насны хүүхдийн мөөгөнцрийг зарим газар андуураад цагаан хорхойн эмчилгээ хийх тохиолдол байдаг тул мөн л эмчид үзүүлж шинжилгээ өгөх хэрэгтэй.

Мөөгөнцөртэй үед ямар ариун цэврийн хэрэглэл сонгох ёстой вэ?

Мөөгөнцөртэй болон мөөгөнцөргүй үед өөрт тохирсон даавуун дотуур  хувцас өмсөж өөрт тохирох хулдаасан биш, агаар сайн нэвтрүүлдэг, хөвөн зөөлөн , харшил өгөхгүй ариун цэврийн хэрэглэл сонгох хэрэгтэй. Мөн ариун цэврийн хэрэглэлийг дунджаар 3 цаг тутамд солих шаардлагатай.

Мөөгөнцрийн шинжилгээг хэрхэн өгөх вэ?

Хамгийн энгийн арга нь мазокийн шинжилгээ өгөх юм. Шинжилгээ өгөхдөө та 2 хоногийн өмнө бэлгийн харьцаанд ороогүй, эм тариа, угаалга хэрэглээгүй байх хэрэгтэй. Харин дахилтат мөөгөнцөр, архаг мөөгөнцрийг эмчилхийн тулд үтрээний бактериологийн шинжилгээг өгч эмэнд дасал болсон мөөгөнцөр, мөөгөнцрийн мэдрэг шинж чанарыг тодорхойлж, эмчлүүлэх хэрэгтэй. Дараа нь давтан шинжилгээ өгөх хэрэгтэй.

Мөөгөнцрийг хэрхэн эмчлэх вэ? Мөөгөнцөр бүрэн эдгэдэг үү?

Мөөгөнцрийн эмчилгээг оновчтой эмээр зөв тунгаар эмчилсэн тохиолдолд эмчилгээ үр дүнтэй байж мөөгөнцөр дахихгүй байх боломжтой. Харин дур мэдэн мөөгөнцрийн эм , лаа удаан хугацаагаар хэргэлснээр эмэнд дасалтай болж дахилтат мөөгөнцөр үүсдэг. Мөөгөнцөр нь бэлгийн замаар дамждаг тул хамтрагчтайгаа хамт эмчилгээ хийх шаардлагатай.

Жирэмсэн хүн мөөгөнцөрдөх аюултай юу? Жирэмсний дааврын өөрчлөлтөөр дахилтат мөөгөнцөр бий болдог.

Жирэмсэн үед мөөгөнцрийн үрэвсэл дааврын хамааралтайгаар сэдэрдэг учраас эмчийн заавраар урагт аюулгүй эмчилгээ хийх шаардлагатай. Удсан архаг мөөгөнцөр нь умайн ханийг шархлуулж жирэмсэн эх төрөх явцад үтрээний хана урагдах, оёдол тавиулах эрсдэлтэй.

Мөөгөнцрийн эсрэг эм хор нөлөөтэй юу?

Мөөгөнцөргүй хүн антибиотик уусны дараа мөөгөнцрийн эсрэг эм уухад хор нөлөөгүй. Харин ч та антибиотик их хэмжээгээр хэрэглэх шаардлагатай үед эмчээсээ асууж мөөгөнцрийн эсрэг эм уух хэрэгтэй.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *