Беларусь улс дахь ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн жагсаал 15 дахь өдрөө үргэлжилж байгаа ба өнөөдөр нийслэл Минск хотын төв талбайд 200 мянга гаруй хүн цугларчээ.
Жагсагчид тэндээсээ Ерөнхийлөгчийн ажлын байр болох Тусгаар тогтнолын ордонд хүрсэн бөгөөд Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко ордны дээвэр дээр нисдэг тэрэгтэй газарджээ.
Тус улсын төрийн мэдээллийн агентлаг Belta тухайн мөчийг дүрсэнд буулгасан ба Лукашенко нисдэг тэрэгнээс буух үедээ сум нэвтэрдэггүй хантаз өмсөж гартаа “калашников” төрлийн автомат буу барьсан байв.
Тусгаар тогтнолын ордны эргэн тойронд цугласан иргэд улаан, цагаан өнгийн туг барьж, мөн өнгөөр хувцасласан ба Лукашенког барилгыг орхихыг шаардаж байв.
Жагсаалын улмаас Минск хотын дөрвөн метроны буудал хаагдсан ба бамбайтай цагдаа нар ерөнхийлөгчийн ордныг хамгаалан зогсож байна.