Эрүүл мэндийн яамны COVID-19 халдварын талаарх ээлжит мэдээллийн цаг эхэллээ.
ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “24 цагийн байдлаар нийт гурван лаборторид 469 хүнд шинжилгээ хийснээс 468 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Харин тавдугаар сарын 26 нд ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.
Мөн өнөөдөр 21 хүн эдгэрч дараагийн сувилалд шилжлээ. Үүний 9 нь оюутан юм. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 157 хүн байна. Ингээд нийт батлагдсан тохиолдлын тоо 186 боллоо. Үүнээс 65 хүн эдгэрсэн” гэв.