АНУ-ын Засгийн газраас Хятадын агаарын тээврийн компаниудын АНУ руу хийх нислэгүүдийг хоригложээ. Уг шийдвэрийг  зургаадугаар сарын 16-наас хэрэгжүүлж эхлэх юм байна.

Дэлхийн хамгийн том эдийн засагтай хоёр улсын хоорондын нислэгийн гэрээний нөхцөлийг Бээжин биелүүлэлгүй, Америкийн агаарын тээврийн компаниудын Хятад руу чиглэсэн нислэгүүдийг сэргээхгүй байгаад АНУ ийнхүү хариу барьсан байна. 

Ингэснээр АНУ-аас БНХАУ руу чиглэсэн нислэгүүдийг сэргээнэ гэдэгт найдаж байгаа ажээ. 

Хоёр орны хоорондын харилцаа коронавирусийн цар тахал болон Хонконгийн нөхцөл байдлын улмаас сүүлийн үед муудсаар байгаа юм. 

АНУ-ын Засгийн газар мэдэгдэлдээ “Хятадын засгийн газар манайд хэдий хэмжээний нислэг хийх боломж олгоно төдий чинээгээр нислэг үйлдэх боломжийг бид Хятадын агаарын тээврийн компаниудад олгоно” гэжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *