Авлигын эсрэг шүүр ажиллагааны талаар ЗГХЭГ-ийн дарга мэдээлэл өглөө.
Сайд Д.Амарбаясгалан “Хөвсгөл аймгаас, иргэд, төрийн жинхэнэ албан хаагчдын зүгээс ЗГХЭГ-т авлигын талаар бодитой мэдээллүүдийг өгч, хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлье.
Шүүр ажиллагаа хэн нэгнийг ажил төрөлгүй болгох гэхээсээ илүүтэй Монгол Улсад мөрдөгдөж буй хууль, эрх зүйн орчин бүх түвшиндээ хэрэгжиж байгаа эсэхийг гаргах юм.
Засгийн газар иргэд болон төрийн албан хаагчдаас ирүүлсэн мэдээллийг үндэслэж, шалгалтын ажлыг тогтмол зохион байгуулна. Ингэснээр илэрсэн зөрчлийн хүрээнд албан тушаалтан болон албан байгууллагуудад хариуцлага тооцох алхам бодитой хийгдэнэ.
Хуулийн хэрэгжилт хаана зөрчил үүсгээд амьдралд нийцэхгүй байгааг нийтээрээ ойлгож авах нь чухал. Хуульд ч өөрчлөлт оруулж асуудлыг богино хугацаанд шийднэ.
Эрүүл мэнд, боловсрол болон үйлчилгээний салбарт боловсон хүчин дутагдалтай их байна. Тэтгэвэрт гарсан нарийн мэргэжилтэй хүмүүсийг төр урьж ажиллуулах тохиолдол нийтлэг болсон. Цаг үргэлж ийм байдлаар байх уу эсвэл албан хаагчдын цалин хөлсийг нэмэх, цалингийн зөрүүгүй болгох зэрэг нь бидний томоохон үүрэг даалгавар. Энэ асуудлыг бодит болгоно гэж үзэж байгаа” гэв.