Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуув. 

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг “Түлш боловсруулах үйлдвэр барьж, 2024 онд ашиглалтад оруулна гэж мөрийн хөтөлбөрт тусгаж, ард түмэндээ амласан. Тухайн үйлдвэрийн түүхий эдийг хэрхэн яаж нийлүүлэх вэ? Хоолой барих юм байна гэдэг мэдээлэл авлаа. Технологи нь их нарийн юм байна” гэдгийг хэллээ. 

Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Нефть боловсруулах үйлдвэр 2025-2026 онд ашиглалтад орно. Ер нь бол хоолойгоор явуулна гэдэг шийдвэр гараад тендер зарлагдаад компани нь шалгарсан. Тодорхой зайнд халаах механизм хийх ёстой.

Манай газрын тос жаахан өтгөн талдаа гэдгийг гүйцэтгэх засаглал хэлдэг. Гэхдээ бид олон зүйлийг даван туулаад, хараат биш болоод, нефть боловсруулах үйлдвэртэй болох нь зөв гэж яамнаас үзэж байгаа” гэсэн юм. 

Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэж, дараагийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. “Аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй ажиллаж байгаа цагдаагийн алба хаагчид 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшлыг 5 жил тутам олгох бөгөөд мөнгөн урамшил олгох журмыг Засгийн газар батална” гэж заасан нийгмийн баталгааг Дотоодын цэргийн алба хаагчид нэгэн адил эдлүүлэх зохицуулалтыг бий болгохоор хуулийн төсөлд тусгажээ. 

09:41 2023/01/19

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар шатахуунтай холбоотой Тогтоолын төсөлд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэж байна. 

Өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд: 

  • Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2022.09.29-ний өдөр Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
  • Дотоодын цэргийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.11.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2023.01.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улс, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Ухаалаг засаглал II төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/
  • Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Төмөр замын тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.10-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Казиногийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Бооцоот морин уралдааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Бооцоот таавар, хонжворт сугалааны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2022.12.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/
  • Монгол Улсын шүүхийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Олон нийтийн сүлжээнд хүний эрхийг хамгаалах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.01.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн биелэлтийг сар тутам нээлттэйгээр хэлэлцэж, хяналт тавих шаардлагатай бол Улсын Их Хурлын холбогдох Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцүүлэх, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Түр хорооны ажлын дүнг танилцуулах

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *