Сонгуулийн хуулийн дагуу 2020 оны гуравдугаар сарын 25-ны дотор улс төрийн намууд мөрийн хөтөлбөрөө боловсруулж, СЕХ болон Үндэсний аудитын газарт хүргүүлэх үүрэгтэй. Хуулийн дагуу эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрийг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй төлөөлөгчид хүлээлгэн өгсөн юм. 

Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын Мөрийн хөтөлбөр бол “Алсын хараа-2050” Монгол Улсын хөгжлийн урт хугацааны хөтөлбөрийн эхний дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөр юм. Алсын хараа хөтөлбөрийг нэг жилийн хугацаанд 1500 гаруй эрдэмтэн судлаач оролцож боловсруулсан. Төрийн болон ТББ, хувийн хэвшлийн төлөөлөл давхардсан тоогоор нийт 302 мянган иргэн санаа өгсөн. Одоо уг хөтөлбөрийг УИХ-аар хэлэлцэн батлуулахаар өргөн бариад байна.

Мөрийн хөтөлбөр хэрэгжих тооцоо судалгаатай, хэмжигдэх хугацаатай байх ёстой. Дэлхий даяар тархсан COVID-19 эдийн засагт хэрхэн нөлөөлөх вэ, улс орон ирэх 4 жилд ч өрийн дарамттай байна. Чингис, Самурай, Мазаалай бондын өр болох 1.2 тэрбум ам.долларын өрийг төлнө. Энэ бүхэнд үндэслэн хөтөлбөрөө боловсруулсан. Хөтөлбөрийн гол үнэт зүйл нь дундаж орлоготой иргэдийг дэмжих зорилготой, эдийн засаг өрх бүхэнд хүртээмжтэй байх талыг илүү харснаараа ач холбогдолтой. 

Мөрийн хөтөлбөрийн төсөл Үндэсний аудитын газраас батлагдмагц орон даяар танилцуулах ажлаа эхлэх юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *