COVID-19 цар тахлын улмаас үүссэн эрсдэлийг давах туулахын тулд Монгол Улсын Засгийн газар эдийн засгаа дэмжих арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай гэж “Fitch Solutions” үзэж байна.
Ялангуяа 2020 оны сүүлийн улирлуудад авах арга хэмжээ чухал гэж III сарын 19-нд гаргасан тайландаа дурджээ.
Монгол Улсын эрдэс бүтээгдэхүүний экспортын 80 гаруй хувь нь БНХАУ-д хамаардаг учраас тус улсын эдийн засгийн нөхцөл байдлаас ихээхэн хамаарах нь тодорхой байна. COVID-19 халдварын улмаас БНХАУ-ын эдийн засгийн бодит өсөлтийн таамгаа 5.9 хувь байсныг 4.2 хувь болгосноо “Fitch Solutions” мэдээлсэн. Үүнтэй хамааралтайгаар энэ оны туршид БНХАУ-ын эрэлт буурч, Монголоос импортлох түүхий эдийн хэмжээ багасаж магадгүй байна. Ийм нөхцөл үүсвэл Монголын эдийн засагт хүндхэн цохилт болж, ажилгүйдэл нэмэгдэж болзошгүйг тайландаа дурджээ.