Японы ерөнхий сайд Шинзо Абэ “Токио хот зуны олимп болон пара олимпын наадмыг зохион байгуулах болно” гэж мэдэгдлээ. Шинзо Абэ “Юуны өмнө тамирчид болон үзэгчдийн аюулгүй байдлыг баталгаажуулах, хоёрдугаарт хүмүүсийг огшоосон, сонирхол татсан наадам зохион байгуулах явдал юм” гэжээ.  Тэрээр Их Долоогийн тэргүүн нарын теле хурлын үеэр ч олимпын наадмыг зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг хүссэн байна.

Япон улс өмнө олимпийн наадмын эрх авсан ч хойшлогдож байсан удаатай.  Тодруулбал, 1940 оны зун болон өвлийн олимпийн наадмуудыг Япон улс Токио, Саппоро хотуудад зохион байгуулах эрх авч байсан ч дэлхийн хоёрдугаар дайны улмаас цуцлагдаж байж. Харин үүнээс яг 40 жилийн дараа 1980 онд Москва хотод болсон зуны олимпийн наадмыг капиталист орнуудын шахалтаас болж Япон улс оролцож чадаагүй юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *