1. Градус буурлаа гээд архины хэрэглээ буурах уу?
Хамгаалах өнцөг:
– Градус буурвал гэмт хэрэг буурна. Заваарч уух нь буурна.
– Архины шилний тоо яахыг мэдэхгүй, харин лав зохисгүй хэрэглээ, шарталт, гэмт хэрэг бол буурна шүү.
– Хатуу юм уувал хатуу ааш гарна. Зөөлөн юм уувал зөөлөн ааштай гарна. Юу нь тийм эргэлзээтэй гэж? – Лангуун дахь шилний тоо буурахгүй байж болно, ходоодонд орох спиртийн хэмжээ лав буурна. Ойлгомжтой.
– Архины градус буурах тусам архины хамааралтай хүний тоо буурдаг.
2. Солонгос улс градусаа бууруулаад бүр их хэрэглээтэй улс болсон шүү. Одоо архиндаа живж байгаа улс болсон шүү.2. Солонгос улс градусаа бууруулаад бүр их хэрэглээтэй улс болсон шүү. Одоо архиндаа живж байгаа улс болсон шүү.
Хамгаалах өнцөг:
– Паа, солонгосчууд их уугаад байна гэж яаж дүгнэв? Солонгос киноноос харсан уу? Нэг монгол хүнд 22 литр спирт ногдож байхад солонгос 16 литр байгаа шүү.
– Үнэхээр градус буулгах нь буруу байсан бол солонгосчууд градусаа буцаагаад өсгөх байсан байлгүй дээ. Манайхаас дор байв гэж.
– Солонгост архины градус буурсанаар сөжүнийх нь хэрэглээ хүртэл буурч харин пиво, виноны хэрэглээ нь өссөн. Тэрийг нь мушгиад хэрэглээ өссөн гээд байдаг юм.
– Солонгос 1965 оноос бага багаар бууруулж бүтэн 30 жил тасралтгүй маш их хөдөлмөр, бодлого, зохицуулалт хийж байж 20 орчим градус дээр аваачсан. Буруу юм байсан бол ийм их цаг, хөдөлмөр зарахгүй байсан биз.
– 1970-аад онд тухайн үеийн солонгос яг одооны манайх шиг согтуурал, донтолт, агсамнал, хүчирхийлэл дүүрэн улс байсан. Бас л уучихаараа ямаан омогтой гарууд ш дээ. Градус нь буурсанаар согтуу гэмт хэрэг, танхайрал эрс багасаж одооны соёлтой солонгос бий болсон юмдаа. Хүн амины хэрэг хүртэл бараг 30 хувь буурсан.
– Градус буурна гээд хэлэнгүүт буурчихдаггүй юмаа. Солонгост бол 1965 оноос бага багаар бууруулсаар 35-аас буулгаж 18 градус болгосон. Зөв шийдвэр болоод л бүтэн 50 жил тасралтгүй хэрэгжүүлж байгаа байлгүй дээ?
– Иргэдийн “safety index” буюу аюулгүйн индекс гэдгээр солонгос 21-т, ОХУ хүртэл 50-р байранд байхад манайх 100-д жагсаж байгаа шүү. Манай гол шалтгаан нь архины зохисгүй хэрэглээ.
– Архинаас шалтгаалсан зам тээврийн ослоор нас баралт Монгол 17-д, харин солонгос 44-т явна. Хатуу архи, зөөлөн архины ялгаа шүү. Бага градустай юм уувал ядаж машин барихааргүй, жолооч дуудаж ухамсарлах байлгүй
– Архинаас үүдэлтэй нас баралтаар Монгол дэлхийд тэргүүлж байгаа. Манай 38-40 градусын архи Монгол гэлтгүй ази хүний эрүүл мэндэд таарахгүй, арай хатууддаг. Солонгос ч үүнийгээ аль эрт мэдээд градусаа буулгасан.
– Градус бууруулах, онцгой татвар нэмэх хоёр архидалт бууруулах бүр хамгийн эхний А үсэг, анхны алхам байдаг юмаа.
3. Зөөлөн градустай архи ихээр гараад ирвэл залуучууд, эмэгтэйчүүдийн хэрэглээ ихсэх нь байна. Энэ зөөлөн архи байна гээд жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглээд эхэлбэл яах вэ? 3. Зөөлөн градустай архи ихээр гараад ирвэл залуучууд, эмэгтэйчүүдийн хэрэглээ ихсэх нь байна. Энэ зөөлөн архи байна гээд жирэмсэн эмэгтэйчүүд хэрэглээд эхэлбэл яах вэ?
Хамгаалах өнцөг:Хамгаалах өнцөг:
– Архинаас зөөлөн градустай вино, пиво угаасаа зөндөө байгаа шдээ. Энэ гоё зөөлөн гээд учиргүй донтоод аваад уухгүй.
– Зөөлөн градустай архи одоо ч лангуун дээр байгаа. Залуус зөөлөн юм уумаар санагдвал пиво, вино уудаг болохоос зөөлөн архи гээд хайгаад явдаггүй байгаа шүү. – Жирэмсэн эхчүүд архины градус буурахыг хүлээгээд л ууна даа гээд сууж байна гэж юу байхав дээ. Уумаар бол вино л уучихна биздээ.
4. Ядуурал ажилгүйдэлтэй тэмцэхгүй байж архитай тэмцэх нь зөв үү? Үр дүнтэй байж чадах уу? 4. Ядуурал ажилгүйдэлтэй тэмцэхгүй байж архитай тэмцэх нь зөв үү? Үр дүнтэй байж чадах уу?
Хамгаалах өнцөг
– Архидалттай тэмцэнэ гэдэг чинь ядууралтай тэмцэнэ гэсэн үг. Архины градус буурвал ядаж ажлын бүтээмж өсч, ажил орлого нэмэгдэнэ биздээ?
– Тэгээд ядуурал дуусахыг хүлээгээд л архидалттай тэмцэхгүй суугаад байх юмуу?
– Градус буурвал ядуурал буурна. Ингээд л ойлгочих.
– Архидалт, ядуурал бол хос дугуй, хамт буурч хамт өсдөг юм. Архидалтын эсрэг бодитой нэг шийдвэр гарах гэхээр л ядууралтай эхлээд тэмц гэсэн мангардуу поп үг хэлээд юу ч хийхгүй байх ёстой юу?
5. Доллар өсөж, бараа гацаж, юмны үнэ тэнгэрт тулж байхад ерөнхийлөгч нь архи мэтээр попроод л. Өөр ажил алга уу?
Хамгаалах өнцөг:
– Нийтээрээ хөгжлийн банк, долларын өсөлт яриад ухаангүй байгаа ийм үед архидалт, байгаль орчин гэх мэт өөрсдийн “мөнхийн асуудлаа” барьж, манлайлж явах нь ерөнхийлөгчийн үүрэг. Анх 1992 онд ийм байлгах гэж л ерөнхийлөгч гэж суудал үндсэн хуулиар бий болгосон.
– Ерөнхийлөгч улс төртэй хутгалдаж заваарахгүй, мод тарих, архидалт бууруулах сэдэвт анхаарах нь харин ч зөв. Ядаж ерөнхийлөгч нь улс төржихгүй, улсдаа анхаараг л дээ.
– Архидалт бол үндэсний аюулгүй байдалд шууд холбоотой зүйл. Ерөнхийлөгчийн үүрэг нь ҮАБ-ийг хамгаалах. Доллар, юмны үнэ ярих ёстой хүмүүс нь тусдаа байгаа шүү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *