Ерөнхийлөгчийн санаачилгаар Төрийн ордонд “Цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх нь” сэдэвт төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын зөвлөлдөх уулзалт болж байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Цар тахлын үеийн эдийн засгийг эрчимжүүлэх шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар танилцуулж байна. Тэрээр өнөөдрийн уулзалт 2020 оны улсын төсвийг хэлэлцэхээс өмнө болж байгаагаараа онцлог гэв. Мөн төрийн өндөрлөгүүд, хувийн хэвшлийнхэн, хөрөнгө оруулагч нартай хамт хуралдсан тохиолдол сүүлийн 30 жилд байгаагүй гэв. Ерөнхий сайдын үгийг хүргэж байна:

-Цар тахал латин цагаан толгойн хаана нь хүрч дуусахыг бид мэдэхгүй. Эрүүл мэндийн сацуу эдийн засгаа ч хамтад нь анхаарч явах, бодит үнэнтэй нүүр тулах, цар тахлыг даван туулах цаг ирлээ. Дэлхий даяар тээвэр логистикийн үйл ажиллагаа удааширлаа. Учир нь улс орнуудын вакцинжуулалт харилцан адилгүй байна. Иймд улс орнуудын тээврийн шаардлага, дүрэм журам ихээхэн өөр өөр байна. БНХАУ ирэх онд өвлийн олимпыг зохион байгуулах тул хил гаалиа хатуу хяналт дор ажиллуулж байна. цар тахал бол хөдөлгөөний хязгаарлалт, эдийн засгийн агшилт юм гэдгийг бид бүгд харлаа. Бид цар тахлын эхний 10 сарыг харьцангуй тайван, сөрөг нөлөөг үзэлгүй өнгөрөөсөн.

Дэлхийн эдийн засаг уналттай, түүхий эдийн үнэ өсөлттэй, улмаар инфляц өссөн байдалтай байна. Энэ нь манай улсад эерэг сөрөг нөлөөтэй. Нүүрсний үнэ бидний тооцоолсноос ч өндөр байна. Гэвч инфляц мөн өслөө. Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 5.3 хувиар агшсан нь 90-ээд оноос хойш тохиолдсон хоёр дахь агшилт юм. Цар тахал дэлхийн бүх улсад хүндрэл учруулж байна. Өмнө нь бүсийн хэмжээний хямрал болдог байсан бол энэ удаад нэг ч улс цар тахлыг тойроогүй.

skip-share

Гурав дахь тунг хийж буй улс дэлхийд 10 хүрэхгүй тоотой байна.

Манай эдийн засаг боломжит түвшнээс доогуур байна. Дөнгөж өндийж буй эдийн засагт шинэчлэлт хийхгүй бол дахин унах эрсдэлтэй. 5.3 хувийн агшилтаас аажим сэргэж байна. Бид хатуу хөл хорио тогтоосон бол эдийн засаг хасах хэвээр байх байв.

10 их наядын хөтөлбөрийг цаашид ч үргэлжлүүлнэ. Засгийн газарт мөнгө байгаагүй. Энэ хөтөлбөрийг төрийн мөнгөөр хэрэгжүүлээгүй. Гагцхүү хадгаламжийн үлдэгдлийг зээл болгон гаргах сэдлийг л банкнуудад өгсөн. Төрд арван их наяд төгрөг гаргах боломж байхгүй. Өнөөдрийн уулзалтаар хэдүүлээ саналаа солилцъё.

Дархлаажуулалт манай улсад нийт хүн амын 65 хувьд хүрлээ. Гурав дахь тунг хийж буй улс дэлхийд 10 хүрэхгүй тоотой байна. Дэлхийн олон оронд эхний тунгаа ч аваагүй байхад гурав дахь тунг хийх нь зохимжгүй гэж ДЭМБ үздэг. Бид эхний хоёр тунгаа амжилттай хийсэн тул гурав дахь тунг эхлүүлсэн. 124 мянган хүн гурав дахь тунгаа хийлгэжээ. Вакцинжуулалтын дүнгээр бид сүүлийн 6 сард бүс нутагтаа тэргүүлсэн хэвээр байна.

Инфляц 8.5 хувьд хүрэх тооцоог Төв банк хийсэн. Монголбанкны тооцооноос хэт даваагүй ч энэ бол сорилт мөн. Аливаа хямралын дараа эдийн засаг сэргэдэг. Сингапур эдийн засгийн сэргэлтийн хуулиа баталжээ. Манай улсад өмнө нь таван жилээр бодлогоо тодорхойлдог, Шинэ сэргэлтийн бодлого гаргаж, улс даяар баяжигтун гэсэн уриа гаргаж байсан байсан туршлага бий. Үүний үр дүнд малын тоо 16-аас 26 саяд хүрсэн юм билээ.

Бид энэ түүхэн ололтыг давтах боломжтой.  Гашуунсухайтын төмөр зам 13 дахь жилдээ үргэлжилж байна. Засгийн газар солигдох бүрд өмнөхөө үгүйсгэн зогсоодог байдал өнөөдрөөр дуусаасай. Цаашид төр хувийн хэвшил бодит мэдээлэлд тулгуурлан хамтран ажиллах, эргэх холбоотой байх ёстой. Үндэсний аюулгүй байдал нэг байр суурин дээр байна. Төрийн өндөрлөгүүдээс аймгийн дарга нарын яриа хэлэлцээ ч зөрөх ёсгүй юм. Бид ямар нэг хууль батлахаас өмнө хувийн хэвшилтэй заавал хэлэлцдэг болно. Шинэ хуулийн хамгийн эхний өгүүлбэр нь төрийн эрх мэдэл, төрийн ашиг сонирхлыг илэрхийлдэг. Цаашид энэ сэтгэлгээнээс татгалзана.

Төсвийн шинэчлэл – Энэ сэдвээр өнөөдөр нээлттэй ярилцахад бэлэн байна. Хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг сайжруулна. Төрийн зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх, эдийн засгийн үр өгөөжийг өсгөх шаардлагатай. Хөгжлийн банк хүнд байдалд орсон байна. Энэ банкийг цаашид экспорт-импортын банк болгоно.

50 их наяд төгрөг эргэлдэж буй эдийн засгаа тэлэх шаардлагатай. Цар тахлын улмаас 38 их наяд төгрөг болж буурсан. Үүний 10-аад их наяд төгрөг нь улсын төсөв юм. Улсын төсвийн зардалд урсгал буюу цалин, тэтгэвэр тэтгэмж гэх мэт зардал зонхилдог. Үүнийг хэмнэхийн тулд төр хувийн хэвшилтэй хамтран ажиллана. Цэвэрлэгээг хувийн байгууллага хариуцаж болно. Шинэ хөрөнгө оруулалт ердөө 300 тэрбум төгрөг байна. Халамжаас татгалзана. Хүүхдийн мөнгөнд 1.4 их наяд төгрөг тараажээ. Үүний улмаас хөдөлмөр эрхлэлт буурч байна гэж шүүмжилдэг. Та бүхэн энэ талаар байр сууриа хэлээрэй.  Бид бэлэн мөнгө тараагаад л байх уу эсвэл хүүхдүүдийнхээ хадгаламжид хийх үү гэдгээ бодох цаг болсон.   

Төсвийг яамдад тэгшитгэн хуваах биш нэг том асуудлыг барьж  аваад шийднэ. Жишээ нь нийслэлээс улсын төсөвт  татаас авахгүй. Харин авто замын түгжрэлээ шийдэх үүрэг өгсөн. Татварын нэг төгрөг бүрийг 10 төгрөг болгох ёстой. Ирэх сарын  1-нд улсын төсвийг өргөн барина. Сангийн яам одоо төсвөө боловсруулж байна.    

Төр үүний жижиг хэсэг нь л байна. Борлуулах багтаамж байхгүй бол үйлдвэрлэл үр дүнд хүрэхгүй.                      

Төрийн албан хаагчдын тоо 285 900 байна.  Тэднийг гүйцэтгэлд суурилсан цалингийн системд оруулна гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *