“ЭТТ” компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгуулж мэдээлэл өглөө.

Тэрээр “ЭТТ” компаниар гурав дахь удаа улс төр хийж байна. Өмнө нь манай компанийн төслүүүдийг улс төрчид унагасан. Анх ямар байсан уурхай тэр чигээрээ л байна. Уурхайчид одоо ч гэр кэмпэд байрладаг. КОВИД 19-өөр улстөржиж болохгүй шиг энэ уурхайгаар тоглож болохгүй. Энэ компани анх удаа ашигтай ажиллаж байна. Бид улстөрөөс хараат ажиллаагүй. Энэ Засгийн газар харин ч бидэнд огт шахалт үзүүлээгүй, бизнесийн зарчмаараа ажилла гэсэн. Бид ч үүнийг нотлон, ашигтай ажиллалаа. Хэрэв хөгжлийн замдаа орсон энэ компани зогсвол дахин 4-5 жил төслүүд зогсоно. Нүүрс угаах үйлдвэр, авто болон төмөр зам шэх мэт томоохон төслүүд эхлэхэд бэлэн болсон” гэв.

Өнөөдрөөс Цагаан хаднаас Гашуун Сухайт хүртэл нүүрс тээвэрлэлт эхэлжээ. Жолооч нар хамгаалалтын бүрэн хувцас өмсөж, машиндаа халдваргүйжүүлэлт хийсний дараа хил нэвтрэх юм байна. 

АН-ын даргын зөвлөх З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд мэдэгдэл хийн, “ЭТТ” ХХК IPO  хийх нь буруу гэж байр сууриа илэрхийлсэн. Иймд Б.Ганхуяг захирал түүний мэдэгдлийн араас дээрх мэдээллийг өглөө.                  

Сүүлийн үед “Страто” гэх компанитай холбоотой мэдээлэл их гарч байна. Өнгөрсөн долоо хоногт уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар З.Энхболд энэ компанитай нэг ашиг сонирхолтой гээд, АТГ, ТЕ-т З.Энхболдыг шалгуулна гэсэн вм. Харин “Страто”-гийн захирал А.Баттүшиг мөн л мэдэгдэл хийн, компанийнх нь талаар сөрөг мэдээлэл цацсаны дараа БНХАУ-ын хөрөнгө оруулагч хөрөнгөө татаж, үйл ажиллагаа нь доголдсон, нүүрс угаах үйлдвэрийн өргөтгөл зогссон гэсэн юм.

Б.Ганхуяг захирал тус компанийн талаар дараах мэдээллийг өгөв:

-Бид нүүрсээ олборлон энэ чигээр нь худалдахын сацуу зарим хэсгийг нь Монголдоо угааж баяжуулан, нэмүү өртөг шингээх бодлого баримталсан. Ингээд сонгон шалгаруулалт зарлахад “Страто” шалгарсан. Гэвч тэд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул бид барьцааны 150 мянган ам.долларыг эргүүлж өгөөгүй. Иймд тэд манай компанийг шүүхэд өгч, маргаан үргэлжилсээр байна. Нүүрс угаах үйлдвэрт нь очиж үзэхэд үнэхээр үйл ажиллагаа нь зогссон байсан.                  

Энэ сарын 3-наас хойш 825 иргэн хувьцааны дансаа нээлгэхийн тулд мэдээлэл авахаар тус компанид ханджээ. Харин утсаар 63 мянган иргэн 1072 хувьцааны ногдол ашгийн талаар лавлажээ. Мөн хорин мянган иргэн шинээр хувьцааны дансаа нээлгэжээ.

Нийт 11 компани хувьцааны дансыг цахимаар нээж байна. Эдгээрт 100 орчим мянган иргэн хандаж, дансаа нээлгэжээ. Иргэдийн хамгийн их асуусан асуулт нь ногдол ашгийг хэзээ тараах талаар байжээ.

Ирэх сарын 24-нд “ЭТТ” ХХК-ийн Хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно. Компанийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдийн хурлыг уурхайн салбарт буюу Цогтцэций суманд хийхээр шийдвэрлэжээ. Учир нь орон нутгийн иргэд энэ хуралд оролцох сонирхлоо илэрхийлжээ. Өмнөх хурлууд бүгд нийслэлд болсон юм. Мөн  КОВИД 19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ шийдвэрийг гаргасан гэв.            

Өнөөдөр өглөө БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудыг УОК-ийн шийдвэрээр нээсэн. Иймд өнөөдрөөс Цагаан хаднаас Гашуун Сухайт хүртэл нүүрс тээвэрлэлт эхэлжээ. Жолооч нар хамгаалалтын бүрэн хувцас өмсөж, машиндаа халдваргүйжүүлэлт хийсний дараа хил нэвтрэх юм байна. Хил нэвтэрсний дараа жолооч нар машинаасаа буухгүй гэв. Ингэснээр 90 орчим компанийн 1000 жолооч өнөөдрөөс тээвэрт явна. Маргаашаас тээвэр жигдэрнэ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *