Засгийн газрын 100 хоногийн өнөөдрийн уулзалтын үеэр БШУ-ны сайд Л.Энх-Амгалан боловсролын салбарын хоцрогдлын талаарх мэдээллийг өглөө. 

Тэрээр “Цар тахлаас хамгийн их хохирол амсаж байгаа салбар бол боловсролын салбар юм. Дэлхийн банктай хамтарч судалгаа хийхэд цар тахал цаашид үргэлжилж хэрэв ирэх намар хичээл танхимаар эхлэхгүй бол цаашдаа 3-5 жилийн хугацаанд Монголын эдийн засагт ирэх шууд ба шууд бас нөлөө 2 тэрбум орчим ам.доллар /5,6 их наяд төгрөг/ буюу улсын төсвийн тал хувьтай тэнцэх хохирол гарахаар байгаа юм. Энэ бол зөвхөн манайд гарч буй үзэгдэл бус дэлхийн ихэнх оронд тулгарч байгаа зүйл юм. 

Манайд нэг хичээлийн жилд 165-180 хоног байдаг бол 2020 онд 40 орчим хувийг цахимаар, 60 хувьд нь танхимаар хичээллэсэн. Харин 2021 онд дээрх 165 гаруй хоногийн дийлэнх 110 хоногт цахимаар буюу теле хэлбэрээр хичээллэлээ.  

Ковид гарахаас өмнө боловсролын салбарт хоцрогдол аль хэдийнэ үүссэн байсан ба ковидын өмнөх болон дараа үүссэн хоцрогдлыг арилгах реформыг цаг алдалгүй хийх шаардлагатай болсон. Өөрөөр хэлбэл, ирэх намар л гүйцчих хоцрогдол биш юм. Тиймээс боловсролын салбарт 2021-2023 онд хийх цогц төлөвлөгөөг гаргасан ба удахгүй Засгийн газрын хуралдаанад танилцуулна. Үүнд нэлээн хэмжээний зардал, санхүүжилт гарах төлөвтэй байна” гэлээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *