МАН-ын Удирдах зөвлөлийн цахим хурал 16:00 цагаас эхэлжээ.
Энэ удаагийн хуралдаанаар 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН болон МАХН нэгдэж оролцох тухай гэрээний төслийг хэлэлцэх юм байна.
Энэ асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хоёр намын гишүүд, ард түмний олонх энэ хоёр намыг нэгдэх хэрэгтэй, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын өмч биш, том зорилтын төлөө нэгд гэх юм бол би ямар ч том царайлж, юу ч яриад нэмэргүй шүү дээ. Хоёр намын нэгдэх асуудлыг Ардын намын анхан шатны байгууллагын дарга, гишүүд, Хувьсгалт намын анхан шатны байгууллага болох зуутын дарга, гишүүд хуралдаад шийдэх хэрэгтэй” хэмээж байсан юм.