УИХ-ын Төсвийн байнгын хорооны 2020 оны 04 дүгээр тогтоол, Аудитын төлөвлөгөө шинэчлэн батлах тухай Монгол Улсын Ерөнхий аудиторын 2020 оны А/53 дугаар тушаалаар батлагдсан сэдвийн дагуу “Монголын Үндэсний олимпын хорооны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүн”-д Төрийн аудитын байгууллагаас гүйцэтгэлийн аудит хийж, дүгнэлт гарган зөвлөмж боловсруулж,ҮАБЗ-ийн тэргүүн /захиалагч талд хүргүүлдэг/ болон шалгагдагч этгээдэд хүргүүлжээ. 

Тодруулбал, аудитын явцад цуглуулсан нотлох зүйл, аудитын дүнд үндэслэн дүгнэлт хийж, нийт найман зөвлөмжийг МҮОХ-ны Ерөнхийлөгч Н.Түвшинбаярт хүргүүлсэн бөгөөд зөвлөмжийн биелэлтийг 2021 оны зургаадугаар сарын 30-ны өдрийн дотор ҮАГ-т ирүүлэхийг МҮОХ-ны Ерөнхийлөгчид зөвлөсөн аж.

Монголын Үндэсний олимпын хорооны ээлжит бус хурал 2020 оны наймдугаар сарын 14-нд болж, шинэ ерөнхийлөгчөөрөө Н.Түвшинбаярыг сонгосон байдаг. Үүнээс өмнө Д.Загдсүрэн тус хороог 2017 оноос хойш /ерөнхийлөгчөөр дахин сонгогдож/ удирдаж, 2019 оны аравдугаар сард эрүүл мэндийн байдлаас шалтгаалан ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн юм. 

Тус хорооны өнгөрсөн оны ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын тайланд МҮОХ нь санхүүгийн үйл ажиллагаандаа нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулан батлуулж, мөрдөөгүй болохыг дурджээ. Монголын Үндэсний Олимпын хороо нь 1956 онд байгуулагдан, 1962 онд ОУОХ-нд гишүүнбайгууллагаар элссэнүндэснийболон олон улсын  хэмжээнд олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэх зорилго бүхий Төрийн бус байгууллага юм. Түүнчлэн олимпын  наадам, Олон улсын олимпын хорооны ивээл дор зохиогдох тив, бүс болон дэлхийн спортын олон төрөлт тэмцээнд Монгол Улсыг төлөөлөх онцгой эрхийг Олимпын Хартийн дагуу дангаар эдэлдэг. 

Иймд Монголын Үндэсний олимпын хорооны үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнд хийсэн аудитын тайланд дурдагдагдсан зарим асуудлаас авч үзье. 

“МҮОХ-НЫ 100%-ИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ НЬ ДЭМЧИГЖАВ ОВОГТОЙ ЗАГДСҮРЭН ГЭСЭН БАЙГАА НЬ ТӨРИЙН БУС БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛИЙН 6 ДУГААР ЗҮЙЛД ЗААСАНТАЙ НИЙЦЭЭГҮЙ”

МҮОХ-ны үйл ажиллагааны үндсэн зарчмууд нь Олимпын Хартид нийцэж байгаа боловч хэрэгжилт хангалтгүй, зарим эрх зүйн акт нь хууль, дүрэм, журамтай нийцээгүй байгааг аудитын тайланд онцолж буй. Өөрөөр хэлбэл, МҮОХ нь үйл ажиллагааны үндсэн зарчмаа хангалттай хэмжээнд баримтлан ажиллаагүй байна. Тухайлбал, 

  1. Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.11-д “Нэгдмэл, тодорхой зорилго тавьсан хэд хэдэн этгээд сайн дурын үндсэн дээр нэгдэж байгуулсан, гишүүнчлэл бүхий хуулийн этгээдийг…” хэлнэ гэж зохицуулсан байна.
  2. МҮОХ-ны улсын бүртгэлийн гэрчилгээнд байгууллагын гишүүдийн тоо-1, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь Дэмчигжав овогтой Загдсүрэн гэсэн байх бөгөөд Төрийн бус байгууллагын тухай хуулийн 6 дугаар зүйлд “Үүсгэн байгуулагчдаас төрийн бус байгууллага байгуулах тухай шийдвэр гаргаж байгууллагын  дүрмийг баталснаар төрийн бус байгууллагыг үүсгэн байгуулсанд тооцох бөгөөд улсын бүртгэлд бүртгүүлснээр хуулийн этгээдийн эрх эдэлнэ” гэж  заасантай нийцэхгүй байна.
  3. МҮОХ-ны хувьд чуулган, гишүүдийн хурал нь ТББТХ-ийн 11 дүгээр зүйлийн 22 дахь хэсэгт зааснаар төрийн бус байгууллагын  эрх барих байгууллага бөгөөд хуульд заасан эрхийг эдлэхээр байна.
  4. МҮОХ  2016 оны бүх гишүүдийн хурлаар нийт 101 гишүүнээс 68 гишүүн оролцож, хурлын бүрэлдэхүүний олонхийг олимпын бус төрлийн Холбоод бүрдүүлж, 2010 оны дүрмийг шинэчлэн баталсан нь Олимпын Хартийн 28.33, дүрмийн 6.24-ийг тус тус зөрчсөн байна. Уг асуудал шүүхэд маргаантай байна гэх мэт.

МҮОХ нь өөрийн хөрөнгөөр бэлтгэсэн

  • 33 сая төгрөгийн Бөртэ-чоно хөшөө,
  • 14.5 сая төгрөгийн олимпын таван цагариг,
  • 37.5 мянган ам.доллар буюу 73.7 сая төгрөгийн олимпын цогцолбор,
  • 5.3 сая төгрөгийн камер,
  • Төрийн байгууллагаас шилжүүлэн авсан 7.9 сая төгрөгийн халаалтын цогц төхөөрөмж, зэрэг нийт 134.4 сая төгрөгийн хөрөнгийг орлого авч бүртгэлд тусгаагүй нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх заалтыг зөрчиж байгаа аж.

Мөн МҮОХ 504 м2 талбай бүхий 27 ажлын өрөөг 25 спортын холбоонд түрээслүүлдэгч орлогыг бүрэн бүрдүүлээгүй байна. Үндсэндээ МҮОХ-ны санхүүгийн үйл ажиллагаанд дотоод хяналт, сахилга, хариуцлага дутагдаж байгаа бөгөөд нягтлан бодох бүртгэлийн бодлогын баримт бичиг боловсруулан батлуулж, мөрдөөгүйг тайланд онцолжээ. 

Аудитыг дүгнэлтээс харвал: 

  • МҮОХ-ны бүтэц, үйл ажиллагаа  нь өөрийн  зорилгын хүрээнд нийгэмд үйлчилдэг ТББ-ын шинжтэй бөгөөд өөрийгөө магадлан итгэмжлэх /гишүүн холбоод/тогтолцоог хэрэгжүүлж, биеийн тамир спортын салбарын хөгжлийг дэмжих, өөрийгөө зохицуулах, хянах механизмыг бүрдүүлдгээрээ гишүүддээ үйлчилдэг ТББ-ын ангиллаас ялгаатай байна.
  • МҮОХ-нь нийгмийн тусын тулд үйл ажиллагаа явуулах, Монгол Улсыг Олон Улсын Олимпын хороонд төлөөлөх онцгой эрхтэй байгууллага болохын хувьд Төрийн бус байгууллагын тухай хуульд заасны дагуу гишүүн холбоодын төлөөллийн шийдвэрээр бүртгүүлэхээр заасан ч улсын бүртгэлд 100 хувийн хувьцаа  эзэмшигч үүсгэн байгуулагчаар нэггишүүн/иргэнД.Загдсүрэн/ бүртгэлтэй байгаа нь хууль зүйн хувьд зөрчилтэй байна.
  • МҮОХ-ны дүрэмд гишүүн байгууллагын эрх бүхий этгээд нь сонгуульт ажил, үүргээс огцрох эсвэл татгалзах тохиолдлыг тодорхой тусгаагүйгээс холбоонд хамааралгүй  болсон  этгээд  хуралд  оролцох  нөхцөл  бүрдэж, эрх бүхий гишүүний төлөөлөл хязгаарлагдаж, Олимпын бус төрлийн спорт холбоодоос чуулган ба гишүүдийн  хурлын  олонхыг бүрдүүлж байгаа  нь Олимпын Хартийн зарчмыг алдагдуулж байна.
  • МҮОХ-ны хөрөнгө захиран зарцуулах шийдвэр, хамтын ажиллагааны хүрээнд  байгуулсан гэрээ, хэлцэл, эрх зүйн актыг хуулийн хүрээнд байгуулдаггүй, биелэлтийг дүгнэдэггүй, хөрөнгийн зарцуулалтад тавихдотоод хяналт нэн хангалтгүй байна.
  • МҮОХ-нысанхүүгийн үйл  ажиллагааны эх үүсвэрийг  гишүүн  холбоодын татвар, түрээс, түншлэл, бусад орлогоос  бүрдүүлэх нөөц бололцоог бүрэн ашигладаггүйбайна.
  • Хянан  шалгах  зөвлөл  нь  МҮОХ-ны  ажлын  алба,  архив,  бичиг  хэрэг, санхүүгийн  үйл  ажиллагаанд  голлон  хяналт хийж, бусад чиг үүргийн хэрэгжилтийг орхигдуулсан байна.
  • Хууль тогтоомжид зааснаар ТББ нь үйл ажиллагааныхаа талаар гишүүд, дэмжигчид, олон нийтэд нээлттэй, ил тод байх онцлогтой боловч зөвхөн шагнал урамшуулал бүхий онцлох үйл явдлыг түгээж, бусад үйл ажиллагааны талаар мэдээлэх үйл явц хангалтгүйгээс зарим тохиолдолд ойлголтын зөрүү үүсгэж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд хүндрэл бэрхшээл учруулж байна.
  • ОУЭСН, АОХ-оос хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөрийн  арга хэмжээнд тамирчид, дасгалжуулагчийг жигд хамруулахыг эрмэлздэггүй, хөтөлбөрийн санхүүжилтийн зарцуулалт гишүүн холбоодод нээлттэй ил тод биш, хяналт сулбайгаа нь спортын салбарын бүлэг давхаргын хүрээнд маргаан бүхий асуудал дагуулдаг байна.

МҮОХ-ны Ерөнхийлөгч /Н.Түвшинбаяр/-т аудитын дүгнэлтэд үндэслэн дараа зөвлөмжийг хүргүүлжээ. 

  • Байгууллагын үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчийн асуудлыг бүх гишүүдийн хурлаар хэлэлцэншийдвэрлэж, Төрийн бус байгууллагын тухай хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд нийцүүлэн шинэчлэн бүртгүүлэх;
  • МҮОХ-ны гишүүнчлэлийг Олимпын Харти болон дүрмийн дагуу бүрдүүлж,ОУОХ-ны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн зөвлөмжийг хэрэгжүүлж нэмэлт, өөрчлөлтийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн ОУОХ-оор баталгаажуулан үйл ажиллагаандаа мөрдөх;
  • Төрийн бус байгууллагын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасны дагуу үйл ажиллагааныхаа тайланг гаргах, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, НББОУС-д нийцсэн бодлогын баримт бичгийг батлуулж мөрдөж ажиллах;
  • Олимпын бэлэг тэмдгийг хамгаалах тухай Найробын гэрээний дагуу Оюуны өмчийн газар, Улсын бүртгэлийн ерөнхий газартмэдээлэл хүргүүлэнхарти болон дүрэмд заасны дагуу хамтын ажиллагааны гэрээ, санамж бичгийг байгуулж, олимпын эд хөрөнгө, өмчийгхамгаалах үүргээ хэрэгжүүлэн хяналтыг сайжруулж ажиллах;
  • Хянан шалгах зөвлөлийн бүрэлдэхүүнд дүрэмдээ заасан шалгуурыг хангасан гишүүнийг дэвшүүлж, дүрмийн биелэлт, удирдлагын шийдвэрүүд, санхүүгийн болон спорт холбоодынүйлажиллагаанд тавих хяналтыг сайжруулах;
  • Гишүүн холбоодын үйл ажиллагааг үнэлэх, нэгдсэн бодлогоор хангах, жилийн үйл ажиллагааны болон санхүүгийн тайланг хэлэлцүүлж хэвших, гишүүд, хандивлагч, олон нийтийг ил тод, нээлттэй мэдээ мэдээллээр хангах боломжийг бүрдүүлэх;
  • ОУЭСН, АОХ-оос хэрэгжүүлж буй тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахад байгуулж буй дөрвөлсөн гэрээ, хэлцлийг тамирчин, дасгалжуулагч хүсэл зорилгоо илэрхийлэх нөхцөл боломжоор хангах, хөтөлбөрт хамрагдах спортын төрлийг нэмэгдүүлэх, спортын салбарын бүлэг давхаргын эрх ашгийг хамгаалах, дүрмийн хүрээнд Төрийн болон бусад байгууллагатай хамтын ажиллагааг сайжруулах;
  • Аудитын тайлангийн 2.15, 2.20-2.25 дахь хэсэгт дурдсан Төрийн бус байгууллагын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндсөн байж болзошгүй гэм буруугийн үйлдлийг бүх гишүүдийн хурлаар хэлэлцүүлэн хууль хяналтын байгууллагад шалгуулж шийдвэрлүүлэх хэмээжээ. .

Энэ удаагийн аудитад Монголын Үндэсний олимпын хорооны 2012-2019 оны байдлаарх үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтын үр дүнд дүн шинжилгээ хийж, салбар спортын холбоод, шаардлагатай харилцагч байгууллагуудын үйл ажиллагааг хамруулсан байна. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *