Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд Засгийн газрын шийдвэрийг дагахгүй бол хариуцлага тооцохыг санууллаа.
Ерөнхий сайдыг нийтийн тээврийн үйл ажиллагаатай танилцах үеэр тус салбарынхан парк шинэчлэл болон цар тахлын үед шаардлагатай дайчилгаатай холбоотой нөхцөл байдлыг танилцуулсан юм. Ингэхэд ИНЕГ-аас шинэ нисэх буудал руу нүүлгэн шилжүүлэлт хийж байгаа учраас автобуснуудаа дайчилгаанд ашиглуулах боломжгүй гэсэн тайлбар өгчээ.
Үүнийг сонссон Ерөнхий сайд “Засгийн газрын шийдвэрийг эсэргүүцдэг төрийн албан хаагч байж болохгүй. ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэнд анхааруул. Ийм том толгойлсон нөхдүүдэд хариуцлага тооц. Шаардлагатай бол тэр нөхрийг ажлаас нь чөлөөл, Л.Халтар сайд аа. Ер нь их олон юм сонсогдоод байгаа шүү” гэв.