УОК-ын өнөөдрийн хуралдааны шийдвэрийн талаар шадар сайд С.Амарсайхан танилцуулахдаа 18 наснаас доош насны хүүхдийг вакцинд хамруулахгүй учраас сургалтын байгууллагын үйл ажиллагааг дараах шийдлийн дагуу нээнэ гэлээ. Ингэхдээ 4 сарын нэгнээс нийслэлд сургалт нээх эсэхийг цаг үеийн нөхцөлтэй уялдуулах буюу эрсдэлийн үнэлгээг үндэслэн хугацааг тодорхойлох аж.

Үүнд: 

  • Эхний ээлжид хөл хорио цуцалсны дараа 10-14 хоног нөхцөл байдалтай уялдуулан ажиглах
  • ЕБС-ийн сургалтыг 03/05-10-ны өдөрт багтаан эхлүүлж эрсдэлгүй, ногоон бүс бүхий аймаг, сум, багт танхимаар эхлүүлэх ажлыг судална. Шийдвэрлэх саналаа салбарын яам, нийслэл хот боловсруулан УОК-т танилцуулах
  • Цаашдаа 4 сарын 01-ний өдрөөс нийслэлд нээх асуудлыг цаг үеийн нөхцөлтэй уялдуулах буюу эрсдэлийн үнэлгээг үндэслэн хугацааг тодорхойлно гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *