ргийлэх, тархалт, хүндрэл эндэгдлийг бууруулах зорилготой. Вакцины үйлдвэрлэл, төрлөөс шалтгаалан тодорхой товлолоор хийдэг. Тухайлбал: Pfizer-BioNTech КОВИД-19 вакциныг 18-аас дээш насныхан 21 хоногийн зайтай 0.3 миллилитр хоёр тунг хийлгэнэ.
ДЭМБ-аас гаргасан вакцины зорилтот бүлэг:
- Эрүүл мэндийн байгууллагын ажилтан
- Халдварын голомтод ажиллаж байгаа онцгой байдал, цагдаа, мэргэжлийн хяналт, хил хамгаалах байгууллагын ажилтан
- 50 ба түүнээс дээш насны хүмүүс, архаг хууч өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд …гэх мэт.
ДЭМБ-аас зөвшөөрөл авсан болон бүтээгдэж байгаа вакцинуудын хувьд судалгааны бүтээл хангалттай биш байгаа учраас жирэмсэн эмэгтэйчүүдэд вакцин хийлгэхийг зөвлөхгүй байгаа. Халдвар аваад эдгэрсэн хүнд гурван сарын дараа вакцин хийхийг зөвлөж байна. Ингэхдээ улс орон бүр дотооддоо мэргэжлийн байгууллагууд нь зөвлөлдөөд хэдэн тунгаар дархлаажуулахаа шийдэж байгаа.
Эх сурвалж: ЭМЯ