Нийслэлийн Эрүүл мэндийн газар 20 мянган ширхэг N95 амны хаалтыг 400 сая төгрөгөөр худалдан авах тендерийг амралтын өдрүүдээр зарласны дараа хотын дарга бүх худалдан авалтыг шалгуулах үүрэг өгсөн. Улмаар Засгийн газар цар тахлын үеийн худалдан авалтуудыг шалгуулахаар АТГ-т хандсан тухайгаа мэдэгдсэн бөгөөд төрийн өмчит компаниудын хэмнэлтийг дээд цэгт нь хүргэхээ Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдэгдээд буй.
Тэгвэл Гаалийн ерөнхий газрын Шилэн дансны мэдээллээс цар тахалтай холбоотой худалдан авалтыг шүүж үзэв.Ийнхүү Шилэн дансны нэгдсэн цахим хуудасны мэдээллээс үзвэл тус газар 2020 онд коронавирустэй холбоотойгоор хамгаалалтын хувцас хэрэгсэл, амны хаалт зэргийн худалдан авалтад нийт 923 сая төгрөг зарцуулжээ. Үүнээс зөвхөн арванхоёрдугаар сард 440.5 сая төгрөгийн худалдан авалт буюу бараг тал хувийг нь хийсэн байна.
Зураг. Шилэн дансны гүйлгээний хэсгээс
Энэхүү үнийн дүн бүхий 16 гүйлгээ нь “Ковид-19, хилийн боомт, гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ” гэсэн утгатай бөгөөд 13 өөр компанитай 8-50 сая төгрөгийн гүйлгээ хийжээ.
Хүснэгт 1. Арванхоёрдугаар сард хийсэн цар тахалтай холбоотой худалдан авалт
Огноо | Харилцагч байгууллага | Зарлага | Гүйлгээний утга |
2020.12.08 | Спрингфийлд ХХК | 17,500,000 | Ковид-19,хилийн боомт,гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ |
2020.12.07 | Ай эм вэй ХХК | 37,500,000 | Ковид-19,хилийн боомт,гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ |
2020.12.07 | Глобал пиполь ХХК | 35,000,000 | Ковид-19,хилийн боомт,гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ |
2020.12.07 | Эм Жи Юу Си ХХК | 50,000,000 | Ковид-19,хилийн боомт,гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ |
2020.12.04 | Интернэт худалдаа ХХК | 50,000,000 | Ковид-19,хилийн боомт,гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ |
2020.12.14 | Шинэбал дэвших ХХК | 9,680,000 | Ковид-19,хилийн боомт,гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ |
2020.12.17 | Нукор ХХК | 24,000,000 | Ковид-49,хилийн боомт,гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ |
2020.12.18 | Спрингфийлд ХХК | 50,400,000 | Ковид-19,хилийн боомт,гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ |
2020.12.18 | Ай Эм Вэй ХХК | 45,500,000 | Ковид-19,146/2020 тоот гэрээний төлбөр |
2020.12.21 | Өнөр санаа ХХК | 10,000,000 | Ковид-19,хилийн боомт,гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ |
2020.12.21 | Глобал системс ХХК | 30,000,000 | Ковид-19,хилийн боомт,гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ |
2020.12.21 | Хануй энержи ХХК | 10,000,000 | Ковид-19,хилийн боомт,гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ |
2020.12.23 | Батжон ХХК | 32,500,000 | Ковид-19,хилийн боомт,гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ |
2020.12.23 | Кура интегрэйт ХХК | 8,000,000 | Ковид-19,ариутгах шүүгээнүүд |
2020.12.23 | Кура интегрэйт ХХК | 21,000,000 | Ковид-19,хилийн боомт,гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ |
2020.12.24 | Интерфарм импорт ХХК | 9,450,000 | Ковид-19,хилийн боомт,гаалийн хяналтын бүсийн албан хаагчдад хамгаалах хэрэгслийн үнэ |
Нийт | 440,530,000 |
Худалдан авалт хийсэн компаниудыг харвал хамгийн өндөр дүнтэй буюу 83 сая төгрөгийн худалдан авалтыг “Ай эм вэй”, 67.9 сая төгрөгийн худалдан авалтыг “Спрингфийлд” гэх компанитай хийсэн байна. Гэвч тус компани нь эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирэх үйл ажиллагаа эрхэлдэггүй ажээ.
Оны сүүлийн сард худалдан авалт хийсэн дээрх 13 компанийг үйл ажиллагааны төрлөөр нь харвал “Интерфарм импорт” компани л “Эм, эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, импортлох” гэсэн тусгай үйл ажиллагаа явуулах эрхтэй байгааг burtgel.mn-ий мэдээлэл харуулж байна.
Хүснэгт 2. Халдвар хамгааллын хэрэгсэл худалдан авсан компаниудын үйл ажиллагааны чиглэл
# | Компани | Үйл ажиллагааны төрөл |
1 | Спрингфийлд ХХК 2 | Барилгы материал худалдаа, барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ |
2 | Ай эм вэй ХХК 2 | Автомашинаар ачаа тээвэрлэх, бизнесийн зөвлөгөө, худалдааны зууч |
3 | Глобал пиполь ХХК | Барилгын засал чимэглэл, гадаад худалдаа |
4 | Эм Жи Юу Си ХХК | Уул уурхайн тоног төхөөрөмжийн худалдаа |
5 | Интернэт худалдаа ХХК | Онлайн худалдаа, худалдааны зуучлал, бизнесийн зөвлөх |
6 | Шинэбал дэвших ХХК | Гадаад худалдаа |
7 | Нукор ХХК | Программ хангамжийн үйл ажиллагаа, худалдаа зуучлал |
8 | Өнөр санаа ХХК | Арьс ширэн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаа |
9 | Глобал системс ХХК | Компьютерийн програм хангамжийн үйл ажиллагаа |
10 | Хануй энержи ХХК | Нийтийн хоол, интернэт үйлчилгээ, гадаад худалдаа |
11 | Батжон ХХК | гадаад худалдаа |
12 | Кура интегрэйт ХХК 2 | Худалдаа зуучлал |
13 | Интерфарм импорт ХХК | Эм, эмнэлэгийн хэрэгсэл ханган нийлүүлэх, импортлох |