Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар COVID-19-ийн вакцин оруулж ирэх ажлын хэсгийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатараар ахлуулан байгууллаа. ЗГХЭГ-ын дарга, Гадаад харилцааны сайд, Засгийн газрын гишүүдээс бүрдсэн ажлын хэсэг бүх талаар яриа хэлэлцээр хийж ажиллана гэж ЗГХМХХ-ийн дарга Ц.Ганзориг мэдээллээ.

Засгийн газрын хуралдаан үргэлжилж байна. 



   13 цаг 16 минут2020.11.23

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 14:00 цагаас товлогджээ. Хуралдаанаар коронавирусийн халдвартай холбоотой болон цаг үеийн асуудлуудыг хэлэлцэх юм. 

Арваннэгдүгээр сарын 18-ны өдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар цар тахлын үед эдийн засгийг дэмжих 23 арга хэмжээний талаар тогтоол гаргаж, Ерөнхий сайд болон танхимын сайд нар сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *