“Хера холдинг” группийн ерөнхийлөгч Х.Ганхуяг өнөөдөр хэвлэлийн баг хурал хийх үеэрээ АН-аас нэр дэвшихээр тус намд 100 сая төгрөг тушаасан хүмүүсийн нэрсийн жагсаалтыг танилцуулсан. Түүнд тус жагсаалтыг АН-ын нэр бүхий гишүүд захидлын хамт ирүүлсэн гэх бөгөөд эдгээр хүмүүсийн хандивласан гэх 100 сая төгрөгийг ямар шугамаар олж авсныг ил тод зарлах хэрэгтэй гэсэн юм.