Засгийн газрын өнөөдрийн хурлаар ХНХ-ын сайд Т.Аюурсайханы хүсэлтийг хэлэлцсэн байна.
Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн ХНХ-ын сайдаар ажиллаж байсан Т.Аюурсайханы өргөдлийг авч хэлэлцсэн. УИХ болон Ерөнхийлөгчид танилцуулах бичгийг хүргүүллээ.
Ойрын өдрүүдэд ХНХ-ын сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг УИХ-аар хэлэлцсэний дараа Ерөнхий сайд захирамж гаргаж албан ёсоор чөлөөлнө” гэсэн мэдээллийг өглөө.