Украинд байлдаж буй Оросын хувийн зэвсэгт хүчний Вагнер Группийн тэргүүн Евгений Пригожин саяхан сумны хангамж хүрэлцээ муу байгааг шүүмжлээд олон нийтээс ОХУ-ын батлан хамгаалах яаманд шахалт үзүүлэхийг уриалж байв.

Энэ явдлын дараа тэр ОХУ-ын засгийн газрын бүх холбоо харилцааны шугамаас таслагдсанаа мэдээлжээ.

“Сум хангамжийн талаар миний гомдлыг сонсохгүйн тулд тэд намайг албаны бүх харилцаа холбооны шугамаас салгаж, шийдвэр гаргагчидтай уулзах гэсэн бие төлөөлөгчдийг маань нэвтрүүлэхгүй болжээ” гэж Пригожин өчигдөр Телеграм хуудсаараа мэдээлсэн байна.

Тэрбээр хангамжийн талаар уулзах гэсэн төлөөлөгчийг нь хүлээж аваагүй ОХУ-ын батлан хамгаалах яамныхныг өмнө нь “урвагч” гэж шүүмжилж байсан юм.

Гэхдээ сошиал сүлжээгээр дамжуулан Оросын олон нийтээс дэмжлэг хүссэний дараа сумны нийлүүлэлт харьцангуй сайжирсныг Пригожин өчигдөр мэдээлжээ.

“Одоо би хангамжтай холбоотой хүсэлтээ зөвхөн нийгмийн сүлжээгээр тавихаас өөр замгүй болж байх шиг байна” гэж тэр хэлсэн байна.

Украины дайнд гол үүрэгтэй оролцож буй гэгддэг Пригожин сүүлийн саруудад ОХУ-ын батлан хамгаалах яамны удирдлагуудыг хурцаар шүүмжилж, тулааны талбарт гаргасан ололт амжилтаа албан ёсны армитай хуваалцахаас илт зайлсхийх болсон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *