Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдсэн Капитал банкны гүйцэтгэх захирал А-д холбогдох хэргийг өнөөдөр Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хянан хэлэлцэж, шийдвэрлэжээ. 

Тодруулбал, тус шүүхээс Капитал банкны гүйцэтгэх захирал А-г Эрүүгийн хуулийн 18.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “…банкийг төлбөрийн чадваргүй болгож их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон байна. Ингэхдээ хохиролд 5,300,333,291.85 төгрөгийг гаргуулж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзахаар шийдвэрлэжээ. 

Шүүгдэгч нь нийт 104,651,984,834 / нэг зуун дөрвөн тэрбум зургаан зуун тавин нэгэн сая есөн зуун наян дөрвөн мянга найман зуун гучин дөрөв/ төгрөгийн хохирол учруулснаас 99,351,599,543 /ерөн есөн тэрбум гурван зуун тавин нэгэн сая таван зуун ерөн есөн мянга таван зуун дөчин гурав/ төгрөгийг төлж барагдуулжээ.

Харин үлдэх 5,300,385,291 /таван тэрбум гурван зуун сая гурван зуун наян таван мянга хоёр зуун ерэн нэг/ төгрөгийг гурван сарын хугацаанд төлж барагдуулах хүсэлт гаргасан байна.

Мөн Капитал банкны гүйцэтгэх захирлын орлогчоор ажиллаж байсан Я, дэд бөгөөд Зээлийн газрын захирлаар ажиллаж байсан Д нарыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар гэм буруугүйд тооцож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *