Солонгост сөжү гээд архи нь дунджаар 1100 вон орчим байдаг. Мөн 24 цагийн турш архи худалдаалдаг. Солонгосчууд өөрсдөө ч архиа сайн ууна. Сургуулийн хашаа, дэлгүүрийн гадаа, гэрийнхээ үүдэнд, далайн хажууд гээд уухгүй гэх газар байхгүй. Хаана л бол хаана ууна. Хэд хэдэн шилээр нь өрж тавиад дуу нь өндөрсөөд ууж өгнөдөө. Муудаж эхэлсэн нэгнээ мөнгийг нь өгөөд түрүүлж таксинд суулгаад явуулчихна. За тэгээд архидаж дуусаад өндөрлөхдөө соёлтой гэгч нь гар барин дотноор тэврэлдээд сүйд гэгч нь салж хагацна. Өглөө боллоо. Шөнөжингөө архидсан мөртлөө юу ч болоогүй юм шиг ажилдаа явдаг “лут” хүмүүс. Хүүхэд нь аав ээж, эмээ өвөөгийнхөө дэргэд хамт архи ууна. Заримдаа оройтож ороод толгой хагарлаа гээд юу ч болоогүй юм шиг өрөөндөө орно. Бүүр хүүхэддээ хамгийн анх архи уухыг зааж хамт архи уух явдал ч их. Эцэг эх ч гэждээ эцэг гэх гэж бодохоор байгааз? Харин ч эсрэгээрээ хүүхэд нь ажил дээр ч амьдрал дээр ч амжилттай явна. 50 гаруй сая хүн амтай энэ улсад архи нь 1000 гаран вон, тэгээд 24 цаг худалдаалагддаг, дээрээс нь эцэг эх нь хүртэл хүлээн зөвшөөрдөг мөртлөө архичин болсон хүнийх тоо нь цөөхөн. Ер нь арчаагаа алдсан архичин гэхээр хүн ховор. Сонин байгааз? Ийм л нэгэн архины соёл нь өндөр хөгжсөн орондоо. Харин манайхан яадаг вэ? Сайхан уудаг нөхөд ч байхад “саар” уудаг нөхөд ч нилээдгүй бийдээ. Эхлэхдээ сайхан эхлээд төгсөхдөө боксоор төгсдөг нь нилээдгүй их гээд хэлэхэд хэлсдэхгүй л болов уу. “Чингисийн Монгол” гээд халуун цустай бид нар уухаараа зориг ордог бололтой шууд л гарлуугаа орж хамт ууж байгаа нөхөдтэйгээ хүртэл муудчихдаг сайхан улс. Архины үнэ гэж хэдэн арван мянга байтал хаанаас ч юм бэ босоод л байдаг сонин шүү. Уухаараа учраа мэддэг бол яая гэхэв. Өглөө ажил пял, кармаандах утас түрүүвч NO. Төгсгөлийг үзэж байж л төгсдөг “мундаг” хүмүүс шүү. “Мундаг” гэдгийн учрыг ойлгож л байгаа байлгүйдээ! За ингээд төгсгөхгүй бол төгсгөлгүй болох шинжтэй!