Тус сүлжээ нь дэлхийн 38 оронд 14,000 гаруй салбар дэлгүүртэй дэлхийн тэргүүлэгч сүлжээ дэлгүүрүүдийн нэг бөгөөд ийнхүү 39 дэх орноороо Монгол Улсыг сонгон салбараа нээж байна. Дэлхий даяар олон зуун мянган ажилчид, нийлүүлэгчдийнхээ ажил, амьдрал, бизнесийн баталгаа болсон энэхүү брэнд нь хэрэглэгч, үйлчлүүлэгчдэдээ чанартай бүтээгдэхүүнийг, хямд үнээр санал болгодгоороо алдартай билээ.

зураг

Carrefour брэндийг эх орондоо авч ирж буй Алтан Жолоо Групп нь Монгол улсын тэргүүлэгч групп компаниудын нэг бөгөөд худалдаа үйлчилгээний салбарт “Сансар сүлжээ” дэлгүүрийн үйл ажиллагааг амжилттай явуулсаар ирсэн. Мөн түүнчлэн тус групп нь гадаад худалдаа, барилга, шингэн хүнсний үйлдвэрлэл, үл хөдлөх хөрөнгийн салбаруудад амжилттай үйл ажиллагаагаа явуулж, эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулсаар байна.

Алтан Жолоо Группийн зүгээс 2023 онд Монгол улсад Carrefour хайпермаркет, Carrefour супермаркет гэсэн 2 төрлөөр нийт 20 салбар дэлгүүр нээх юм. Үүнтэй уялдуулан одоогийн ажилчдын тоог 2 дахин нэмэгдүүлж шинээр 800 ажлын байр бий болгохоор төлөвлөөд буй аж. Мөн түүнчлэн Carrefour дэлгүүрүүдэд дэлхий дахинд хэрэгждэг хэрэглэгчийн үйлчилгээний стандарт, бараа бүтээгдэхүүний менежмент, дэлгүүрийн менежмент, хөдөлмөрийн аюулгүй байдал, бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуйн хяналт зэрэг мэргэшсэн сургалт хөтөлбөрүүдийг урт хугацаанд хэрэгжүүлж эх орондоо нутагшуулахаар ажиллаж байна.

зураг

Carrefour-н бас нэгэн онцлог давуу тал бол хэрэглэгчид хүрч буй бүтээгдэхүүн бүрийн гарал үүслийг ил тод байлгах, чанар аюулгүй байдал, хүнсний эрүүл ахуйд дээд зэргээр ач холбогдол өгч, бүс нутгийн үйлдвэрлэл эрхлэгчид, малчид, тариаланчидтай нягт хамтран ажиллан мэргэжлийн зөвлөгөө өгч, дэмжлэг үзүүлэх урт хугацааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх юм.

Carrefour сүлжээ дэлгүүр нь хүнсний аюулгүй байдал, чанартай бүтээгдэхүүн, хямд үнэ гэсэн тодотголоороо дэлхий дахинд алдартай ба Монгол улсад ч ижил түвшинд үйлчилгээгээ үзүүлэхийг зорин ажиллах юм байна.

Хэрэглэгчдэдээ хямд үнээр чанартай бүтээгдэхүүн, олон сонголт санал болгох зорилгынхоо хүрээнд гэр ахуйн өргөн хэрэглээний бүтээгдэхүүний тасагтаа “ТОГТМОЛ ХЯМД ҮНЭ” бүхий 400 нэр төрлийн бага үнийн дүнтэй тасгийг нэвтрүүлж байна.

зураг

Carrefour сүлжээ нь Монгол улсад эхний ээлжид чанар стандартын шаардлагыг хангасан, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн байгалийн гаралтай түүхий эд, орц найрлага бүхий 2000 гаруй Carrefour шошготой чанартай брэнд бүтээгдэхүүнийг үйлчлүүлэгчдэдээ санал болгох юм.

Өдөр бүр шинэ мах, жимс ногоо, эрүүл ахуйн шаардлага хангасан орчинд бэлтгэсэн халуун, хүйтэн, савласан хоолыг их хотын завгүй иргэддээ зориулан бэлтгэж, төрөл бүрийн гэр ахуйн барааг Carrefour брэндийн шошготойгоор сонгосноор илүү хэмнэлт, илүү чанарыг хүртэх боломжтой болохоос гадна, 300 гаруй нэр төрлийн Франц дарс, Carrefour-ийн тусгай жороор бэлтгэсэн амтат шарсан тахиа, халуун пицца, өдөр бүр шинээр барьсан талх, бэйкери зэрэг өргөн хэрэглээний олон чанартай бүтээгдэхүүнийг хямд үнээр санал болгох юм.

зураг

Монголчууддаа ИЛҮҮ ХЭМНЭЛТТЭЙ үнээр ИЛҮҮ ЧАНАРТАЙ бараа бүтээгдэхүүн худалдан авах боломжийг санал болгож эхний ээлжид энэ сарын 17-ны өдөр Яармаг, 13-р хороолол гэсэн байршлуудад Carrefour хайпермаркет, Carrefour market төрлөөр салбаруудаа нээж хэрэглэгч, үйлчлүүлэгчдээ хүлээн авахад бэлэн болоод байна.

Хэрэглэгч, үйлчлүүлэгч та бүхнийг 2023 оны 02-р сарын 17-ны өдөр 12:00 цагт Яармагийн зам дагуу байрлах Carrefour хайпермаркет, 15:00 цагт 13-р хороололд байрлах Carrefour Market-н нээлтийн тууз хайчлах ёслолд хүрэлцэн ирж, илүү чанартай бүтээгдэхүүнийг илүү хэмнэлттэй үнээр худалдан авахыг урьж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *