Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Уг хуралдаанаар Хакухо М.Даваажаргалд Ерөнхий сайдын нэрэмжит цомыг үүрд хадгалуулахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, Японы мэргэжлийн сүмогийн 69 дэх их аварга Хакухо М.Даваажаргал ёкозуна цолтойгоор тогтмол өндөр амжилт үзүүлж, сүмо бөхийн дээд амжилтыг тогтоож, монгол хүний бяр хүч, ур ухааныг олон улсад таниулахад оруулсан хувь нэмрийг нь үнэлж Монгол Улсын Ерөнхий сайдын нэрэмжит цомыг түүнд үүрд хадгалуулахаар болсон байна.
Түүнийг өмнө нь Монгол Улсыг Японд сурталчлах, Монголын аялал жуулчлалын салбарыг дэмжих, гадаадын жуулчдын тоог нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх бүхий “Аялал жуулчлалын элч”-ээр өргөмжилж байв.