Нийслэлийн  ерөнхий боловсролын 122 дугаар сургууль нь 640 хүүхдийн хүчин чадалтай ч, өргөтгөлийн ногоон барилга ашиглалтад орохоос өмнө 2500 гаруй сурагч гурван ээлжээр хичээллэдэг байжээ.
    Өргөтгөлийн барилгыг БОАЖЯ-ны санаачилгаар, НҮБ-ын Ногоон эдийн засгийн төлөөх түншлэлийн (UN-PAGE) техникийн туслалцаа, АХБ-ны санхүүжилтээр барьж, 2021 оны есдүгээр сард ашиглалтад оруулжээ.
   Тус сургуулийн үндсэн барилгын нүүрсээр галладаг нам даралтын зуух бүхий халаалтын системийг улсын төсвийн санхүүжилтээр (Агаар, орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны төсөв) газрын гүний дулааны насосоор сольж, 2019 оны арваннэгдүгээр сард ашиглалтад оруулсан бөгөөд өнөөдрийг хүртэл ямар нэг доголдолгүй, хэвийн ажиллаж байна.
    Цэвэр буюу газрын гүний дулааны насосоор ажиллах уг халаалтын системийн техник, эдийн засгийн үнэлгээг ДДНХИ нь БОАЖЯ-ны захиалгаар 2018 онд гүйцэтгэсэн. Тус 3315 куб метр сургуулийн үндсэн барилгад агаарын температурыг 17-21oC байлгахад 174 кВт газрын гүний дулааны насос бүхий халаалтын систем ажиллаж байна. Халаалтын системийг ашиглалтад оруулснаар сургуулийн халаалтын сарын зардал 2.7 дахин буюу 16 саяас  зургаан  сая төгрөг болж багасан, агаар орчинд ялгаруулах бохирдуулагч хэмжээ мөн буурсан байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *