БНХАУ-ын Эрээн хотод хоёр хоног хөл хорио тогтоожээ.
Тус хотын Шуурхай штабаас мэдээлснээр КОВИД-19-ийн хоёр тохиолдол илэрсэнтэй холбогдуулан тархалтаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор 11 дүгээр сарын 10-12-ны өдрүүдэд хөл хорионы дэглэм тогтоож, хотын нийт иргэдээс шинжилгээ авахаар болсон байна.
Улмаар тус хугацаанд хотоос гарах шаардлагатай бол харьяа дүүргийн тодорхойлолт, 48 цагийн дотор хоёр удаагийн сөрөг гарсан шинжилгээний хариутай байхаар зохицуулжээ.
Түүнчлэн бага дунд сургуулиудын танхимын хичээлийг түр зогсоож, цахим хэлбэрт шилжүүлсэн байна.
Улс хоорондын ачаа тээвэр хэвийн явж байгаа ч ААНБ-ын төлөөлөгчдийг гаалийн баталгаат хашаа руу нэвтрэхийг хоригложээ.