“ЭНХИЙ ТӨЛӨӨ” ШАГНАЛААР ЖАЛЫН ТӨМӨРСҮХ ШАГНАГДЛАА August 24, 2022 Улс эх орондоо эзэн болсон Монгол хүнийг дэмжих, хүлээн зөвшөөрөх, үйлсийг нь олон нийтэд алдаршуулах, хойч үетэй нь холбож өгөх, түүнээс суралцах, хамтдаа нийгмийн үнэт зүйлсийг бий болгох зорилгод нэгдэн “Дэлхийн Энхийн Их Наадам”, “Монгол Уламжлалын Академи”, “Дэлхийн Монголчуудын Чуулган” ТББ-ууд энэ үйл ажиллагааг 2011 оноос эхлэн зохион байгуулж, жилд нэг хүнийг Энхийн шагналтнаар тодруулдаг уламжлалтай.Нэр хүндтэй уг шагналыг төр, нийгмийн салбарт томоохон хувь нэмэр оруулж бусдын сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулан, эв нэгдэл энхийн төлөө бодит ажил нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн эрхэм хүнд олгодог бөгөөд энхийн шагналтанг нийгэм, олон нийтэд таниулан алдаршуулснаар залуу үеийнхэнд үлгэр дууриалал үзүүлэх зорилготой юм. Ж.Төмөрсүх нь Байгаль орчны салбарт тэр дундаа Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгааллын чиглэлээр 34 жил тасралтгүй ажилласан. Цэвэр цэнгэг усны их нөөц болсон Хөвсгөл нуур, Хөвсгөлийн хойт тайгын Тусгай хамгаалаллтай газрын менежментийг амжилттай хэрэгжүүлэн ажилласныг ийнхүү үнэлж Байгаль орчны салбараас анх удаагаа энэхүү шагналыг олгож байна.“Энхийн төлөө шагналын эзэнд Байгаль орчин, аялал жуулчлалын дэд сайд Г.Түвдэндорж болон БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар хүндэтгэл үзүүлж, хүлээн авч уулзав.Өмнөх онуудад дараах нэр хүнд бүхий хүмүүс энэхүү шганалыг хүртэж байсан.2011 он: Д.Цахилгаан (Улсын онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд, Соёлын Гавъяат зүтгэлтэн)2012он: Б.Лхагвасүрэн: (Төрийн соёрхолт, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч)2013 он: Ц.Нямдорж (Төр, нийгмийн зүтгэлтэн, УИХ-ын гишүүн)2014 он: С.Эрдэнэчулуун (Монгол Улсын Гавъяат багш, Азийн хүүхдийн сангийн захирал)2016 он: Ч.Ганзам (Эрэн хайгч, аврагч)2017 он: Б.Энхравдан (ЭХЭМҮТ-ийн хүүхдийн бөөрний мэс заслын зөвлөх эмч)2018 он: Ц.Лочин (Мэс засалч, зохион бүтээгч)2019 он: Ц.Раднаа (Ахмад мастеруудын дэлхийн аварга) Share on FacebookShare on Twitter