Монголбанк дуудлага худалдаа 20220719: Монголбанкны нийлүүлэлт нэмэгдэж байна. July 19, 2022August 22, 2022 Монголбанк дуудлага худалдаа 20220719: Монголбанкны нийлүүлэлт нэмэгдэж байна.Өнөөдөр буюу 2022 оны 7-р сарын 19-ний өдөр Монголбанкны ээлжит гадаад валютын дуудлага худалдаа болж өнгөрлөө.Арилжааны банкуудаас ирүүлсэн санал болон нийлүүлэлтийн хувийг Монголбанк зарлаагүй бөгөөд 90.0 сая ам.долларыг нэг ханшаар нийлүүлсэн байна. Энэ нь 2022 оны 4-р сарын 7-ны өдрөөс хойш анх удаа 90.0 сая ам.доллар буюу түүнээс дээш дүнтэй нийлүүлэлтийг Монголбанк хийсэн тохиолдол боллоо.ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:Арилжааны банкуудаас ирүүлж буй ам.доллар худалдан авах дүн 6-р сарын дунд үеэс эхлэн өсөж эхэлсэн ба энэ нь валютын зах зээл дээрх эрэлт өсөж буйг харуулж байна.Эрэлт өсөж байгаа энэ үед Монголбанк 100% нийлүүлэлт хийхгүй ч гэсэн нийлүүлэлтийн хэмжээгээ өсгөж байгаа нь ханшийн өсөлт тогтвортой байх нөхцөлийг бүрдүүлж байна.Ханшийн өсөлт тогтворжсон ч эрэлт өндөр байгаа тул бага зэргийн өсөлт үргэлжлэх төлөвтэй байна.Гадаад валютын албан нөөц хамгийн сүүлийн буюу 2022 оны 6-р сарын байдлаар 3,097.20 сая ам.доллар байсан. Монголбанк 1 сарын хоцрогдолтойгоор ГВАН-н мэдээллийг зарладаг бөгөөд 7-р сарын байдлаарх нөөцийн хэмжээг одоогоор зарлаагүй байна. 2013-2016 оныг дуустал ГВАНөөц бууралттай байсан бөгөөд 2021 оны 5-р сараас хойш ижил нөхцөл байдал үүсч буйг доорх графикт харууллаа. Доорх графикт ГВАН бууралттай байсан ижил төстэй жилүүдийн ханшийн хөдөлгөөнийг энэ оны ханшийн хөдөлгөөнтэй харьцуулсан харьцуулалт харагдаж байна.2022 оны 30 дах долоо хоногийн байдлаар төгрөгийн ханш ам.долларын эсрэг 10.51% сулраад байна. Share on FacebookShare on Twitter