Таны нөхөр архи уугаад байна уу? June 3, 2022August 22, 2022 Нөхөр маань өдөр бүр архи уугаад байна. Түүнийг хэрхэн аврах вэ? – Энэхүү сэтгэл өвтгөм асуултыг бид бараг өдөр бүр сонсдог. Эхнэрүүдийн хувьд энэ бол том асуудал. Нөхөр нь өдөр бүр архидахад хэн л дуртай байв гэж. Архины хамааралтай болох асуудал хоёр талтай: нэг талаас архи ууж мансуурах нь таалагддаг хүмүүс байдаг. Улмаар тэдний бие хорддог. Тэдний бие организм залуу бол ямар нэг ноцтой хор уршиггүйгээр хорт бодисыг гадагшлуулж чадна. Нөгөө талаас хэрэв нөхөр тань шар айраг, дарс, архи тогтмол уудаг бол түүний бие аажмаар муудаж, өвчний шинж тэмдгүүд илэрч гэр бүлийн харилцаанд асуудал үүсэж эхэлнэ. Энэ асуудлыг эмнэлэгт эмчлүүлэх эсвэл кодлуулах спиралийн аргаар ихэвчлэн шийдвэрлэдэг. Эмчилгээ хийлгэсний дараа эсвэл спираль тавиулсны дараа нөхрүүд илүү ихээр ууж эхэлдэг. Үүгээрээ тэд юу ч өөрсдийг нь эмчилж чадахгүй гэдгийг батлах гэж оролддог юм. Улмаар энэ бүхэн элэгний хатуурал, цус харвалт, зүрхний шигдээс зэргээр хүндэрч амьдралаа үүгээр эцэслэдэг. Сэтгэл зүйчийн зөвлөгөө Энэ тохиолдолд эхнэрүүдэд хайртай хүнээ аврах боломж маш бага байдаг. Нөхрөө аврахын тулд эхнэрүүд асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөө, зөв стратегийг мэддэг байх шаардлагатай. Асуудлыг шийдвэрлэх зөв стратеги нь 5 алхамаас бүрдэнэ: Архидалт гэдэг өвчин биш гэдгийг ойлгох, Нөхрөө эмчилж, спитраль тавих гэж оролдохоо болих, Харилцаа холбоо зөв тогтоож сурах, Түүнд туслаж чадах сэтгэл зүйчийг олох, Нөхрийнхөө хүсэл тэмүүллийг олох. Архидалт гэдэг өвчин биш гэдгийг ойлго. Архидалт – гэдэг нь хүн их хэмжээгээр архи уухыг хэлнэ. Гэхдээ тухайн хүн өвчтэй гэсэн үг биш. Архи уудаг хүний биед өвчин байдаггүй. Нөхөр тань өдөр бүр архи уудаг бол та юу хийх хэрэгтэй вэ? Та өөрөөсөө асуугаад үз. Таны нөхөрт өөрийн гэсэн бодол бий: “Архи надад таашаал, амралт өгдөг”, “Надад хүйтэн шар айраг загастай идэх таалагддаг”, “Нөхөдтэйгөө юм ярингаа суухдаа ганц хундага татах таатай байдаг” зэрэг олон зүйлийг хэлэх байх. Нэгэн үйлчлүүлэгч надад ингэж хэлсэн юм: Ажлын дараа гэртээ очиход нөхөд маань юм уухыг санал болгоход яаж татгалзах билээ. Ингэсээр өдөр бүр энэ зүйл давтагдах болсон. Энэ үйл явц хүнийг согтууруулах ундаанд хурдан татдаг. Харамсалтай нь үүнийг цөөн хүн л ухаардаг учир ихэнх нь архины хамааралтай болдог юм. Хүмүүс үнэн хэрэгтээ олон зүйл мэддэггүй, жишээ нь: хүн гэж юу вэ, мөн түүний аль хэсэг нь сонголт хийдэг, аль хэсэг нь сэтгэл санааг зохицуулдгийг. Тэр ч бүү хэл урдаа зорилт тавилгүй урсгалаараа л явдаг хүмүүс маш олон бий. Зарим хүмүүс архинд хордож хүнд өвдсөний дараа л ухаардаг. Гэвч хэтэрхий хожуу ухаардаг нь харамсалтай. Архидалтын механизм Нөхөртөө хорт зуршлын механизмыг ойлгоход тусал, энэ нь түүнийг өөрчлөхөд тусална. Асуудал үүсэх механизм маш энгийн. Жишээлбэл: найз нөхөдтэйгөө уулзахад хүнд уух бодол төрдөг. Хайртай дотныхондоо хүргэх хорыг ухамсарлалгүйгээр энэ бол түүний хүсэл гэж бодон асуудлыг үүсгэдэг юм. Ухамсар – хүн төрөлхтний ихэнх хэсэг нь ухамсартаа захирагддаг, харин энэ бол сайн зүйл биш. Бодлоороо ухамсраа захирч, хянаж сурах нь архины хамаарлын асуудлыг шийдвэрлэхэд хамгийн чухал юм. Нөхрөө эмчилж эсвэл кодлохоо болих Эмчилгээ, кодлол үр дүнгүй үед өөр арга хайх хэрэгтэй. Америкт архидалт өвчинд тооцогддоггүй, тэнд энэ үзэл баримтлалыг архины хэтрүүлсэн хэрэглээ гэж ойлгодог. Харин архины хордлогын үр дагаврыг л өвчинд тооцдог аж. Манай орон, мөн бусад ихэнх орнуудад анагаахын салбар үүнийг өвчинд тооцдог. Харамсалтай нь тэд эмчлэхийг оролдсоор байгаа ч амжилт олохгүй л байна. Архидалтыг эмчилнэ гэдэг огт байхгүй өвчнийг эмчлэх гэж оролдохтой адил хэрэг юм. Эмнэлгүүд үүнийг өвчинд тооцдог учир архи уудаг хүмүүс болон тэдний ойр дотныхонд буруу ойлголт төрүүлдэг. Тиймээс л архи уудаг нөхрийн эхнэр үргэлж түүнийг эмчилж, кодлохыг хичээдэг юм. Хэд хэдэн жишээ хүргэе Эхнэр нь нөхрөө хичээлд минь авчраад ийнхүү хэлсэн: Хэрэв нөхөр тань өдөр бүр тасралтгүй архи уугаад арван жил болж байгаа бол яах вэ? Би аль хэдийн 7 удаа кодолсон, гэсэн ч тэр өдөр бүр уусаар л байна. Би интернетээс кодлох бараг бүх аргуудыг мэдэж авсан. Магадгүй таны кодчилол илүү дээр байх, энэ удаа оролдоод үзсэн ч яах вэ. Би эхнэр болон нөхөрт нь өөрийгөө кодчиллоор ажилладаггүй гэдгээ тайлбарлах гэж их хугацаа зарцуулсан. Хэрвээ эхнэр нь нөхөртөө туслахыг хүсэж байгаа бол кодлохоос өөр арга туршиж асуудлыг шийдэх хэрэгтэй шүү дээ. Өөр нэг эмчилгээтэй холбоотой тохиолдол Эх нь хүүгээ Италиас авчирсан гэнэ: Бид Италид амьдарч хувийн бизнес эрхэлдэг. Бид хүүгийнхээ талаар маш их санаа зовж байна. Тэр одоо 32 настай, үргэлж дарс, шар айраг уудаг. Бид түүнийг янз бүрийн эмнэлэгт таван ч удаа эмчлэх гэж оролдсон гэвч тэр үргэлжлүүлсээр л байна. Энэ бүхэн муугаар төгсөх вий гэдгээс их айж байна. Хүү минь согтохоороо уурлаж, бухимдана харин өглөө нь өчигдөр юу болсныг огт санадаггүй. Төвд лам нар түүнд туслах байх гэж бодсон гэвч тэнд очоод сар болоод ирсэн ч буцаад л ууж эхэлсэн. Эхнэр эсвэл эх нь өөрийн архи уудаг нөхөр, хүүхдээ эмчлэх гэж тасралтгүй хичээдэг ийм түүх маш олон байдаг. Харилцаа холбоог зөв тогтоож сурах Эхнэр юун түрүүнд нөхөртэйгөө харилцаагаа сайжруулах хэрэгтэй. Эхнэр нөхрийн хоорондын зөрчилдөөн ихэвчлэн нөхрийн архи уух шалтгаан байдаг. Жишээ нь, кинон дээр эхлээд эхнэр нөхөр маргалдаж, дараа нь энэ нь зөрчилдөөн болж, нөхөр хаалгаа савж гарна. Дараа нь машиндаа суугаад баар луу явж согтоно. Буцах замдаа машинаа согтуу барьж яваад осолд орж эмнэлэгт хэвтэх үзэгдлийг маш олон удаа харж байсан байх. Харин эхнэр нь өөрийгөө буруутган шаналж эмнэлэгт очдог… Нөхөртөө юу хэлж болохгүй вэ? Түүнийг архичин, өвчтэй, эмчлүүлж, спирал тавиулах ёстой, эргүү мал гэх мэтээр бүү хэл. Яриагаа хэрүүл, маргаан болгон хувиргах шаардлагагүй. Нөхөртөө юу хэлэх хэрэгтэй вэ? Түүнд түүнийг эрүүл, түүнийг архинд ороогүй гэж хэл, гэхдээ архины хор уршиг таны санааг зовоодог гэдгийг хэл. Түүний давуу тал, сайн чанаруудыг хэл, жишээ нь, тэр ухаалаг, ажлаа мундаг хийдэг, түүнийг “алтан гартай” гэж хэлээрэй. Түүнтэй учирсандаа өөрийгөө азтайд тооцдог, түүнээс илүү ийм гайхалтай хүнийг хэзээ ч харж байгаагүй, түүнийг хайрладаг, үнэлдэг, нөхрөөрөө бахархдаг гэдгээ хэл. Түүнд түүний ууж эхэлсэн нь зүгээр л буруу сонголт байсан харин энэ алдааг одоо засах хэрэгтэй гэж хэл. Түүнд удаан хугацаанд дарамт шахалт үзүүлж, эмчилж, кодолж байсандаа уучлалт хүс. Эхний ээлжинд та өөрөө түүний сэтгэл зүйч болж асуудлыг хамтдаа шийдэх гэж хичээ. Түүнд туслах сэтгэл зүйчийг олох Сайн сэтгэл зүйч хай. Өнөө үед архидалттай холбоотой асуудлыг шийдэх сэтгэл зүйчийг олох тийм ч амар биш гэхдээ боломжгүй биш боломжтой. Энэ асуудлыг сэтгэл судлаачид аажим аажмаар шийдэж эхлээд байгаа билээ. Учир нь архитай холбоотой асуудал бол цэвэр сэтгэл зүйн асуудал юм. Тиймээс үйлчлүүлэгчид туслах хүн бол эхний ээлжинд сэтгэл зүйч юм. Нөхрийнхөө хүсэл тэмүүллийг олох Нөхөр тань шар айраг уухгүй байхаас татгалзах үед яах хэрэгтэй вэ? Түүнтэй харилцаагаа сайжруулж, түүнийг шийдвэртэй арга хэмжээ авахад нь дэмжин тусалж, архидалт гэдэг үгийг дэргэд нь бүү дурс. Харилцаагаа тогтмол тордож, түүнд олон хүмүүс энэ асуудлаар сэтгэл зүйчид ханддаг болсон тухай мөн энэ нь үр дүнгээ өгч байгаа тухай ярьж өг. Та хэд хэдэн хүн санал болгож нөхрөөрөө сэтгэл зүйчээ сонгох боломжийг олго. Түүнтэй хамт өнгөрүүлсэн аз жаргалтай өдрүүдээ санан дурс. Ирээдүйнхээ төлөө эерэг төлөвлөгөө гарга. Түүнийг гэгээлэг бодлоор дүүргэ тэгвэл тэр таныг дагаж, архины асуудлаа шийдэж, та түүнийхээ амжилтаар бахархах болно. Та гол нь битгий бууж өгөөрэй, түүнийг архинд орсон гэж бүү хэл, зөв төлөвлөгөө гаргаж асуудлыг шийдвэрлээрэй!Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/178459/ © XopoM News Share on FacebookShare on Twitter