Цар тахлын хэмжээнд хүрсэн Covid19 халдвар хэрхэн хүн төрөлхтөнд нөлөөлж, дэлхий нийтэд ямар өөрчлөлт авчирч байна вэ? Улс орон бүр аюулгүй байдлаа чангатган, эрсдэлээс урьдчилан сэргийлэхээр чадах бүхнээ хийж байна гэж дүгнэхэд хилсдэхгүй. Тэгвэл бидний эргэн тойронд, дэлхий дахинд коронавирусийн улмаас юмс хэрхэн өөрчлөгдөж байгааг анзаарч үзье.
- Жуулчны хөл хөдөлгөөнд дараатай байдаг Францын Парис хотын түүхэн дурсгалт газрууд эл хуль, нам гүм орших болжээ.
- Бельгийн вант улсын нийслэл Брюссельд хүмүүс хүнсний зах, супермаркетын үүдэнд урт дараалал үүсгэн, бие биенээсээ зай барин, дэг журамтайгаар зогсоно.
- Испани улсын нийслэл Мадрид хотын оршин суугчид тагтнаасаа тогоо, шанагаа балбан, хаан асан Хуан Карлосыг хууль бусаар олж авсан 100 сая доллараа Эрүүл мэндийн салбартаа хандивлахыг шаардав.
- Улс орон бүр ард иргэдээ хөл хорионы дэглэмийг сахихыг сануулж байна.
- Энгийн үедээ дүүрэн зорчигчтой байдаг Их Британи улсын метро хоосон шахам хөдөлж байна.
- Итали улсын Венец хотод хөл хорио тогтоосноор усны сувгууд цэвэршиж, шинэ төрлийн загаснууд нутагшиж эхэлжээ.
- Энэтхэг улсад роботууд гар ариутгагч, амны хаалт зэргийг тараан хүмүүст эрүүл мэндээ хамгаалах зөвлөмж өгч байна.
- Хятад улс коронавирусийн тархалтыг хумьж, хаалгаа барьсан газрууд үүдээ нээж эхлэв.