Үр хүүхдүүддээ бага градус үлдээе. #градусбуулгая 

Та нар ер нь хэдэн настайдаа архи ууж эхэлсэн бэ? Бидний үеийнхэн ихэвчлэн 15 – 16 настайдаа, найм есдүгээр ангиасаа эхэлсэн байдаг юм. Одооны хүүхдүүд мэдээж арай гайгүй байх. Их сонирхолтой нь гэвэл бид нар анх пиво ууж чаддаггүй мөртлөө архи бол нүдээ аниад гулгуулчихаад байдаг байж билээ. Бацаанууд яг үнэндээ гашуун юмны амтанд дасаагүй, зүгээр л том хүн шиг болох гэсэндээ сонирхож архи ууцгаасан хэрэг. Бид нарын анх амссан архи 40 градустай байсан, шууд толгойд ороод, хөлд ороод шууд согтоод эхэлж байгаа юм. Тэгээд л ер нь архи гэдэг чинь ийм градустай, ийм хэрэглээ юм байна, ингэж шалдаа буутал согтох гэж уудаг юм байна гэсэн анхны ойлголт шууд суучихаж байгаа юм. Тэгээд анхны төсөөлөл нь цааша бэхжиж 15-20 жил “тогтвортой” зуршил болж үлэнэ. Тэгээд л хөөрхий нас дөч дөхөөд ирэхээр бүгдээрээ даахаа ч байж, дальбийчихаараа ааш нь ч дийлдэхээ больж. Архи зохихгүй байна гэсэн үг л дээ. Эхнээсээ хүүхдүүд маань ч бараг анх уудаг насан дээрээ ирцгээж. Нэг л өдөр бидний хүссэн хүсээгүй хүүхдүүд маань анх удаа архи амсаж таарна. Харин тэр нь бидний уусан шиг 38-40 градусын хатуу архи биш, япон солонгос шиг 20 градусын биш юмаа гэхэд ядаж 30 градусын зөөлөн архи байгаасай гэж бодогддог боллоо. Бид нар ч дүүрчээ гэхэд ядаж үр хүүхдүүдийн маань анх амссан архи нь зөөлөн градустай байгаасай. Бидний үр хүүхэд том болох үед зөөлөн градустай юм дэлгүүрийн лангуунд зарагддаг байгаасай. Уг нь ч шинэ юм биш, монголчууд уг нь шимийн архи уудаг үе байсан, ай сайхан чанга гарчээ гэдэг нь ихдээ 20 градус л байсан юм билээ. Бодоод байхад энэ #ГрадусБуулгая гэдэг үг архины эсрэг шийдэрүүд дундаас хамгийн бодитой, хэрэгжиж болмоор санагдах юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *