Олимпийн аварга, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт холбогдох хэргийн шалгалтын ажиллагааны талаар Улсын Ерөнхий прокурорын газрын Олон нийттэй харилцах албанаас тодрууллаа.

Түүнд холбогдох хэрэгт Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж, тус дүүргийн прокурорын газраас хяналт тавьж байгаа юм.

Хохирогч Э.Энхбатын өмгөөлөгчөөс Нийслэлийн прокурорын газарт хандаж Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт тодорхой мөрдөн шалгах ажиллагаануудыг нэмж хийлгүүлэх талаар гомдол гаргажээ. Уг гомдлын дагуу Нийслэлийн прокурорын газраас хэргийг татаж хянаад, гомдолд дурдсан асуудлуудыг шалгуулахаар прокурорын даалгавар бичиж хэргийг мөрдөх байгууллагад буцаан хүргүүлсэн байна.

Одоогоор хэрэгт хохирогчийн өмгөөлөгчийн гомдолд дурдсан асуудлуудыг шалгах ажиллагаа хийгдэж байгаа аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *