Есдүгээр сардаа багтааж Баянзүрх дүүрэг гурван төрлийн өглөөний гудамжтай болохоор төлөвлөжээ. 

 Энэ талаар тус дүүргийн ИООНХХ-ээс “Та бидний хэлж заншсанаар гурван өндрөөс Арслантай гүүр хүртэл гурван төрлийн өглөөний гудамжийг есдүгээр сардаа багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөж байна. Гурван өндрийн талбайд “Бизнесийн гудамж”, Бөхийн өргөөний урд талбайд “Залуучуудын гудамж”, цаашлаад арслантай гүүр хүртэл “Ахмадын гудамж” гэж гурван төрөл байх юм.Гурван гудамжны хувьд бүгд өөрсдийн гэсэн өнгө аяс, онцлогыг шингээсэн, дан ганц зун цагт ажиллаад байхгүй. Хавар, Намар, Өвлийн улиралд ажилладаг байхаар зохицуулалт хийгдэнэ. “Өглөөний гудамж” хийж буй нь Монголчуудыг Эртэч болгож, иргэдийг өглөө эртлэн ажил төрлөө амжуулж, бүтээлч байлгах зорилготой. Үүнд аж ахуй нэгжүүдийн дэмжлэг маш чухал. Тиймээс аж ахуйн нэгжүүд бүгд дэмжихийг хүсэж байна” хэмээн мэдээллээ. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *