Хөдөлмөрийн нэгдсэн намаас шинэ коронавирусийн эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор авч хэрэгжүүлж буй хязгаарлалтууд иргэд, аж ахуйн нэгжүүдэд үүсэж буй хүндрэл, эдийн засагт үзүүлж буй нөлөөллийг багасгахын тулд хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулж байна.

Тус намаас иргэд, аж ахуйн нэгжүүдийн нийгмийн даатгалын шимтгэлийг зургаан сарын турш 50 хувиар хөнгөлөх хэрэгтэй байгааг хэлсэн юм.

Мөн үүнээс гадна бизнесийн орчныг сайжруулахын тулд орлогын албан татвар төлөх хугацааг хойшлуулж, ипотекийн зээлийн хүү болон үндсэн төлбөрийг хорио цээрийн хугацаанд царцаах зэрэг таван хуудас иж бүрэн арга хэмжээний талаар УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *