Төлөөлөн удирдах зөвлөлийн 2021 оны наймдугаар сарын 16-ны өдрийн хурлын 11 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Отгоо овогтой Батнасанг томиллоо.
О.Батнасан нь 1971 онд Ховд аймгийн Булган суманд төрсөн. Тэрбээр:
- 1980-1988 онд Ховд аймгийн Булган сумын 10 жилийн дунд сургууль,
- 1988-2004 онд Архангай аймаг дахь Багшийн коллежийг Багш мэргэжлээр бакалавр,
- 2013-2015 онд Чингис хаан дээд сургуулийг Түүхийн ухааны магистр,
- 2014-2016 онд МУИС-ийг Эрх зүйч мэргэжлээр бакалавр зэрэгтэйгээр тус тус суралцаж төгссөн.
О.Батнасан нь:
- 1992-1994 онд Нийслэлийн 82 дугаар дунд сургуульд Багш, Замын цагдаагийн газарт сургагч багш
- 2001-2016 онд “Кондитер-Улаанбаатар” ХХК-ийн Ерөнхий захирал
- 2016-2020 онд Монгол Улсын Их хурлын гишүүнээр тус тус ажиллаж байсан.
Эх сурвалж: Монголын төмөр зам ТӨХК