МАН-ын Бага хурал өнөөдөр хуралдаж, намын даргаар Л.Оюун-Эрдэнийг сонгожээ.

Бага хурлын талаар тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Монгол ардын намын Бага хурлын ээлжит XI хуралдаан өнөөдөр Тусгаар тогтнолын ордонд боллоо. Энэ хурлаар намын даргыг сонгох асууддлыг хэлэлцсэн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН-аас нэр дэвшсэн У.Хүрэлсүх үнэмлэхүй ялалт байгуулсан.  

МАН-ын шинэ үеийн 12 дахь даргаар Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ сонгогдлоо.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн хувьд МАН цаашлаад монголын улс төрийн намууд, улс орныхоо хөгжил дэвшилд илүү боломжийг бий болгох, улс төрийн намууд авлигаас ангид байж, төр нь хүн суртлаас ангид байж улс нийгэм, ард иргэддээ илүү их боломжийг бий болгох сонголтын төлөө зорьж ажиллах болно гэдгээ илэрхийлсэн” гэв. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *