“Сүүлийн хэд хоног компанийн үйл ажиллагаа руу хандсан, гүтгэсэн гүжирдсэн мэдээл гарлаа. “Эрдэнэс тавантолгой” борлуулалт хийхгүй байна гэсэн мэдээлэл гарсан. Манай компани нэгдүгээр сарын 06-нэаас хойш 1,6 сая тонн нүүрс Цагаанхаданд экспортолсон. Нэгдүгээр сарын 24 хүртэл экспортоо тасралтгүй явуулсан. Нэгдүгээр сард БНХАУ-ын АИХ тухайн жилийнхээ квот тогтоодог хурлаа гуравдугаар сард хийдэг. Үүнээс өмнө нэгдүгээр сард жилийн жилд экспорт бага байдаг. Төлөвлөгөө тэгтлээ тасраад компанийн санхүүгийн байдал хүндэрсэн зүйл байхгүй.
Гуравдугаар сарын 02-ноос хойш нүүрс экспорт зогссон хэвээр байвал эдийн засагт сөргөөр нөлөөлж эхэлнэ гэж би хэлж байсан. Одоо төлөвлөгөө тасрах нөхцөл байдал үүсч байна. Төсөл хөтөлбөрүүд үйл ажиллагаагаа явуулах боломжууд хомсдож байна. Энэ бол байгалийн давагдашгүй хүчин зүйл. Монгол Улс төдийгүй дэлхийд бий болчихлоо. Компаний эхний бодлого бол үндэсний эрх ашиг, Монгол түмний эрүүл мэндийн асуудал. Тиймээс бид эрсдлийн төлөвлөгөөгөөрөө даваад гарах бүрэн боломжтой.
Хэрвээ энэ сарын 15-наас өмнө болон хойно экспорт эхлэхгүй тохиолдолд эрсдэл үүснэ. 15-наас экспорт эхлэх бэлэн байдлыг ханга гэсэн УОК-ын шийдвэр гарсан. Ингэхдээ өндөржүүлсэн бэлэн байдлыг ханга гэсэн. Зардлыг Эрдэнэс тавантолгой компани хариуцна.
Өнөөдрийн байдлаар 1854000 иргэн дансаа нээгэсэн байна. Данс нээлгээгүй иргэд онлайнаар болон үнэт цаасны компаниудаар дансаа нээлгэж болно. Хэрвээ та ногдол ашиг авах гэж байгаа бол харьяа үнэт цаасны компани дээрээ очиж аль банкны дансаараа авах вэ гэдгээ баталгаажуулах ёстой. Дансаа өөрчлөх тохиолдолд өөрчилсөн данс руу ногдол ашгийн мөнгө өгнө.
Иргэд мэдээлэл маш муу байна. 1072 хувьцаагаа мэдэхгүй шахам иргэд хандаж байна. Онлайнаар бүртгэж байгаа системээр 80000 иргэн бүртгүүлсэн байна. 63 мянган иргэн ногдол ашгийн хэмжээгээ шалгасан байна. Бусад иргэд нарийн мэдээлэл байхгүй байна. Тиймээс иргэд хувьцааны данстай эсэхээ Үндэсний төвлөрсөн хадгаламжийн төв гэсэн сайтаар ороод шалгах боломжтой. Мөн 158989 гэсэн дугаар луу регистрийн дугаараа латин үсгээр явуулахад таны хувьцааны мэдээлэл гарч ирнэ. ” Гэв.