МАН-ын Удирдах зөвлөлийн цахим хурал 16:00 цагаас эхэлжээ. 

Энэ удаагийн хуралдаанаар 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд МАН болон МАХН нэгдэж оролцох тухай гэрээний төслийг хэлэлцэх юм байна. 

Энэ асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр “Хоёр намын гишүүд, ард түмний олонх энэ хоёр намыг нэгдэх хэрэгтэй, Н.Энхбаяр, У.Хүрэлсүх хоёрын өмч биш, том зорилтын төлөө нэгд гэх юм бол би ямар ч том царайлж, юу ч яриад нэмэргүй шүү дээ. Хоёр намын нэгдэх асуудлыг Ардын намын анхан шатны байгууллагын дарга, гишүүд, Хувьсгалт намын анхан шатны байгууллага болох зуутын дарга, гишүүд хуралдаад шийдэх хэрэгтэй” хэмээж байсан юм. 

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *